Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Цахилгаан тамхины шинэ аюулыг тогтоожээ

Timesmn@gmail.com
2024/09/10

UNC Laneberger Хавдар судлалын төвийн (АНУ) эрдэмтэд тамхи татах нь хамрын хөндийн ашигтай бактерыг устгаж, амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Судалгааны үр дүнг Nicotine and Tobacco Research (NTR) сэтгүүлд нийтлэв.

Судлаачид тамхи татдаггүй 20 хүн, тамхи татдаг 28 сайн дурын ажилтан, уламжлалт тамхийг илүүд үздэг 19 хүнээс хамрын хучуур эдийн шингэний дээж цуглуулсан. Дараа нь тэд хамрын микробиом дахь бактерийн төрөл, тоог тодорхойлохын тулд генетикийн дарааллыг ашигласан байна.

Үр дүн нь тамхичдын хоёр бүлгийн хамрын бичил биетэнд алтан стафилококк (Staphylococcus aureus) зэрэг хортой нянгийн илүүдэл байх магадлал өндөр байгааг харуулсан. Эдгээр нь амь насанд аюултай халдвар үүсгэж, уушигны архаг бөглөрөлт өвчин, астма үүсэхэд хувь нэмэр оруулдаг.

Тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад Lactobacillus iners гэж нэрлэгддэг нэг л ашигтай бактери нь тамхи татдаг хүмүүсийн дунд илэрсэн байна. Энэ нь бие махбодийг амьсгалын замын өвчнөөс хамгаалж чаддаг юм.

Тамхи татах нь хамрын салст бүрхэвчийн дархлааны үйл ажиллагааг өдөөж болно гэж эрдэмтэд дүгнэжээ. Үүний зэрэгцээ сөрөг нөлөө нь хүйс, бие дэх никотины метаболитын хэмжээ зэргээс шалтгаалан өөр өөр хэлбэрээр илэрдэг байна.

З.БАТЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 175 (7419)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 20 цагийн өмнө
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 23 цагийн өмнө
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04