Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​УИХ-аас “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулжээ

Timesmn@gmail.com
2024/08/21

 УИХ-ын даргын дэргэдэх хөдөө аж ахуйн чиглэлийн томоохон үндэсний хэмжээний гурван хөдөлгөөн буюу “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”  хөдөлгөөний үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналт тавих, шаардлагатай хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор УИХ дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Ажлын хэсгийг байгуулжээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын зориулалттай хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, нөөц санг бүрдүүлж, хоршооны гишүүн малчинд олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төрөөс хариуцах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой үргэлжлэхэд Ажлын хэсэг анхаарч ажиллана гэдгийг М.Мандхай гишүүн онцлов. 

“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь 2024 оны дөрөвдүгээр сард орон даяар эхэлсэн юм. Үүнээс хойш улсын хэмжээнд 5637 хоршоо шинээр байгуулагдаж,  58 мянган малчин хоршооны гишүүнээр элссэн байна. Нийт 3467 хоршооны гишүүн 13355 малчин 442 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудаас авсан байна. “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” буюу Цагаан алт хөдөлгөөн эхлээд байна. 

Энэхүү хөдөлгөөний хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын төвшинг 20-40 хувь хүртэл нэмэгдүүлж, ажлын байрыг 9800-13000 хүргэх, экспортын үзүүлэлтийг 398-690 сая ам.долларт хүргэхээр байгаа аж. Хүнсний хувьсгалын хүрээнд 19 чиглэлийн үйлдвэрлэлийн 428 нэр төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх жагсаалт батлан гаргасан байна. Энэхүү хүрээнд Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчин хоршоод шаардлагатай тоног төхөөрөмжийг мөн оруулахаар Зарчмын зөрүүтэй санал гаргахаар ажиллаж байгаа аж. 

УИХ-ын даргын дэргэдэх хөдөө аж ахуйн чиглэлийн үндэсний хэмжээний “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”  хөдөлгөөний үйл ажиллагааг эрчимжүүлж хяналт тавих, шаардлагатай хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилготой Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, М.Ганхүлэг, Б.Заяабал, Ц.Идэрбат, С.Лүндэг, З.Мэндсайхан, Л.Соронзонболд Р.Сэддорж, А.Ундраа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин нар багтсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 20 цагийн өмнө
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 22 цагийн өмнө
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04