Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Азийн намуудын эмэгтэйчүүд “Ази, Номхон далайн бүс дэх эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдвээр хуралдаж байна

Timesmn@gmail.com
2024/08/19

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан Улаанбаатарт өнөөдөр эхэллээ.

БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал (ICAPP)-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэнээрээ онцлогтой юм. 
Манай улсаас хамгийн анх Монгол Ардын Нам 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ хүрээнд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдааныг Улаанбаатарт зохион байгуулж байна. Энэ удаагийн хуралдаанд Азийн 15 улсын 20 гаруй улс төрийн намын эмэгтэй гишүүдийн 40 гаруй төлөөлөл оролцож байгаа юм. 

Мөн энэхүү хуралдаанд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Х.Алтай, Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн нарын төлөөлөл оролцож байна. Мөн УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд оролцож байгаа юм.


Хуралдааныг Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын Эмэгтэйчүүдийн жигүүрийн тэргүүн, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Номин нээж үг хэллээ. Тэрбээр энэ жил Монголын тухайд парламентын сонгуульт жил тохиож парламентын 126 гишүүний 32 нь эмэгтэй гишүүн сонгогдож олон намын төлөөллийг хангаж, олон ургалч үзлээр хяналттай парламентыг бүрдүүлэхийг зорьж, эмэгтэйчүүдийн төлөөлөл ч олон улсын дундаж түвшинд хүрч, Азидаа тэргүүлсэн парламент бүрдсэн гэдгийг онцлов.


Мөн Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны дарга, БНСУ-ын Гадаад харилцааны сайд асан ноён Чүн И-Ёнг үг хэллээ. Тэрбээр Монгол Улс нь ICAPP-ын хурлыг зохион байгуулахад тохиромжтой орон бөгөөд Монгол Ардын Нам ч үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож олон намын тогтолцоог бүрдүүлэхэд дуу хоолойгоо хүргэж хамтарсан Засгийн газрыг байгуулсныг онцлов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол Өчигдөр
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… Өчигдөр
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09