Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хийсэн ажлын явцтай танилцлаа

Timesmn@gmail.com
2024/05/08

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж ургуулсан мод, хэрэгжүүлсэн ажлын явцтай танилцлаа. 

”Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж “Сая тонн - Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2030 он хүртэл 180 сая мод тарьж ургуулахаар ажиллаж байна.

Тухайлбал:

  • Говийн бүсэд 62 сая буюу төмөр замын зурваст 21.9 сая, авто замын зурваст 9 сая, хамгаалалтын ойн зурваст 3 сая, заган ойжуулалтад 32.7 сая мод тарих,
  • Хангайн бүсэд 82 сая буюу шилмүүст ойд 68 сая, төв суурин газрын ногоон бүсэд 14 сая мод тарих,
  • Говь хээрийн бүсэд 36 сая мод буюу агро ойжуулалт хийхээр тусган ажиллаж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцууллаа. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК одоогоор 53 мянган тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 2021-2023 онд нийт 330 орчим мянган мод тарьж ургуулаад байна. ”Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2021-2025 онд гурван сая, 2025-2027 онд 57 сая, 2027-2030 онд 120 сая модыг тарих юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт хийх туршлага, бааз суурийг бүрдүүлэх цаашид үргэлжлүүлж, Монгол орон, ялангуяа Өмнөговь аймагт нүүрлээд буй цөлжилт, шар шороон шуургыг сааруулахад хувь нэмрээ оруулна гэдгийг компанийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун энэ үеэр онцоллоо.

Доройтсон ойг нөхөн сэргээх зорилтод 101 сая буюу 180 сая модны 56 хувь, агро ойн аж ахуй хөгжүүлэхэд 40 сая мод буюу 22 хувь, цөлжилтөөс хамгаалахад 35 сая мод буюу 20 хувь, хотын ой хөгжүүлэхэд 3.5 сая мод буюу 2 хувийг нь тарих замаар хувь нэмрээ оруулахаар төлөвлөсөн байна.

Хөтөлбөрийн хүрээнд мод сөөгийн нөөц бүрдүүлэх  ажлыг бүс нутгын онцлогт тохирсон байдлаар жилд 5-7 сая тарьц суулгац ургуулах хүчин чадал бүхий бүрэн автомат мод үржүүлгийн агропарк байгуулах бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 20 га талбайд “Эрдэнэс” агропарк, Дорноговь аймгийн Сайншанд суманд 30 га талбайд “Зүүнбаян” агропарк байгуулах ажлыг эхлүүлээд байна. 





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 18 цагийн өмнө
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 19 цагийн өмнө
Төсвийн хуулийн онцлох заалтууд 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ Өчигдөр
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд Өчигдөр
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ? 2026/11/09
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 2026/11/06
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… 2026/11/06
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05