Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

УИХ-ын дарга Г.Занданшатар “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форумын салбар хуралдаанд оролцов

Timesmn@gmail.com
2023/11/07

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.07) “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форумын үеэр төмөр замын салбар хуралдааныг нээж, үг хэлэв. Энэ сарын 06-наас 10-ны өдрүүдэд “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг форумын зорилго нь Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд бодит хувь нэмэр, чухал түлхэц болохуйц санаачилга, шийдлийг нээлттэй хэлэлцэхэд оршино. Тухайлбал, бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, гааль, тариф, хилийн горим журам, баримт бичиг, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах, тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх хүрээнд хэлэлцүүлгүүд үргэлжилж байгаа юм. Түүнчлэн төмөр зам, иргэний нисэх, авто зам, автотээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар баримталж буй нэгдсэн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хамтран ажиллагч байгууллагууд болон хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцож байна. 




УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр дахь өдрийн салбар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын парламент эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санаа нь органик болон процессын хууль болон хэрэгжиж байгаагийн нэг илрэл нь зам тээврийн салбар дахь эрх зүйн шинэчлэл гэдгийг тодотголоо. Тэрбээр үргэлжлүүлэн, энэ оны 7 дугаар сард Төмөр замын тээврийн тухай хуулийг шинэчлэн баталснаар төмөр замын салбарын хөгжлийг тэтгэх эрх зүйн хөшүүрэг бий болж, тээврийн аюулгүй байдал хангагдан, технологийн дэвшил хурдсах бодит боломж бүрдсэн гэдгийг онцолсон юм. Манай улсын хувьд бүс нутаг дахь газарзүйн байршил болон дотоод, гадаад онцлог хүчин зүйлсийг харгалзан тээвэр, логистикийн холболтыг өргөжүүлснээр дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлж, дэлхийн худалдаа, эдийн засгийн сүлжээд идэвхтэй оролцох, улсын эдийн засгийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн УИХ-ын дарга тэмдэглэн хэлэв. Энэ хүрээнд Ази, Европыг холбосон ачаа тээврийн урсгалыг сайжруулж, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой “ТРАНЗИТ-МОНГОЛ” хөтөлбөрийг дэвшүүлснийг дурдаад, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг шинээр байгуулснаар тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болно гэдгийг онцоллоо. 



Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, салбарын тоон мэдээллүүд, өсөн нэмэгдэж буй боломжууд болон дэвшүүлсэн зорилтуудаас хуваалцав. Өнөөдрийн хуралдааны үеэр төмөр замын салбарын төр болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээс танилцуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид, иргэд олон нийтийн төлөөлөлтэй санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ? 3 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно 23 цагийн өмнө
Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэ… Өчигдөр
Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав 2026/07/22
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын ө… 2026/07/22
#ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2026/07/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ер… 2026/07/21
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд 2026/07/21
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/20
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/20
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30