Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хуульчидтай санал солилцлоо

Timesmn@gmail.com
2023/08/09

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.08.09) Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан болон Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын зөвлөхүүд, Ажлын хэсгийн гишүүд, хуульч, судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын энэ оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх, уг хуулийн үзэл баримтлал, ялангуяа улс төрийн намын бодлого хөтөлбөр, үйл ажиллагаа, чиг үүрэг, дотоод зохион байгуулалтыг ардчилсан зарчимд нийцүүлэх, хөрөнгө, санхүүжилттэй холбоотой зохицуулалтыг бодлогын нам төлөвшүүлэхэд чиглүүлэн хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурлын дарга хуульчидтай санал солилцов.

Тэрбээр, бодлогын намын тогтолцоог бий болгох нь ардчиллыг шинэ шатанд гаргаж буй хэрэг болохыг онцлоод, улс төрийн нам бодлого судлалын төв, хүрээлэнтэй байх, үзэл баримтлалын хувьд ялгарах, институтчилэгдэх, популизм болон хэн нэгэн улстөрчөөс үл хамаарсан төлөвшилтэй болоход чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар чиглэл чиглэлээрээ судалж ажиллахыг хуульчдад зөвлөж, тэдгээрийг нэгтгэн эргэж танилцуулахыг Улсын Их Хурлын Тамгын газарт үүрэг болгов. Мөн, ардчилал, улс төрийн тогтолцоо өндөр хөгжсөн улс орнуудын Улс төрийн намын тухай хуулийн талаар судалгаа хийж танилцуулахыг Гадаад харилцааны яаманд даалгалаа.

Хуульчид, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжийг нийцүүлэн шинэчлэх талаар болон улс төрийн намуудын дэргэд бодлогын төв, хүрээлэнгүүдийг бий болгож үйл ажиллагааг тогтворжуулах, дотоод ардчиллыг бэхжүүлж, гишүүд, сонгуульт гишүүд, дэмжигчдийн оролцоог хангах, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх гэхчлэн олон асуудлаар арга зүйг боловсруулах, сургалт явуулах, хуулийн талаарх ойлголтыг нэгтгэх шаардлагатайг дурдав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийг эрчимтэй, үр дүнтэй, зөв зүйтэй хэрэгжүүлэх үүднээс Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан нарт чиглэл болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол 2026/11/20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… 2026/11/20
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09