Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд цөөнхийн төлөөллөөс оролцуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Timesmn@gmail.com
2023/07/04

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар өнөөдөр (2023.07.04) Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.


Улсын Их Хурлаас 2019 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа нь эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай, эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд чиглэсэн. Үүний хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд батлан хэрэгжүүлж байна. Уг хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын үндсэн зорилт, чиг үүрэг, бүрэн эрх, зарчмыг тусгасан бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “…цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэнэ.” гэж заасан.


Мөн Улсын Их Хурлын 2019 оны 106 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний Хууль тогтоох үйл явцыг боловсронгуй болгож, парламентат ёсны шаардлагад нийцүүлэн ард түмний хүсэл зориг, эрх ашгийг хангахад чиглүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх стратегийн зорилтын хүрээнд 1.1.3-т “Улсын Их Хурал нь цөөнхийг хүндэтгэж, түүний үйл ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж, Улсын Их Хурлын гишүүд, ажлын албаны ажилтнуудын ажиллах нөхцөл, боломжийг сайжруулах талаар анхаарч ажиллах,”, Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоог бүрдүүлж чадавхжуулах стратегийн зорилтын хүрээнд 2.2.5-д “Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох,” арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөө Улсын Их Хурлыг хугацаанаас өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр сонгогдсон гишүүдээс хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүн нь аль нэг улс төрийн намаас сонгогдсон байх тохиолдол гарч байна.


Түүнчлэн цөөнхийн төлөөллөөс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах асуудал хөндөгдсөн тохиолдолд аль нэг улс төрийн хүчнээс сонгогдсон гишүүд санал, дүгнэлт гарган Байнгын хорооны болон нэгдсэн чуулганд оруулж байгаагаас үүдэн тухайн Дэд хорооны гишүүдийг асуудалд бодитой хандсан эсэх, гаргаж буй санал, дүгнэлттэй нь холбогдуулан эргэлзэх хандлага цөөнхийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүдээс гарах тохиолдол байгаа юм.


Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд цөөнхийн төлөөллийг оролцуулах, Улсын Их Хурлын гишүүнээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.8 дахь хэсэгт заасан асуудлаар гаргасан гомдлыг судлан, шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө 19 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цо… 20 цагийн өмнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны ө… 22 цагийн өмнө
Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй Өчигдөр
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө Өчигдөр
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тог… 2026/04/14
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зори… 2026/04/14
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна 2026/04/14
517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ 2026/04/13
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй 2026/04/13
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 х… 2026/04/10
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар… 2026/04/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй 2026/04/10
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбай… 2026/04/09
2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа 2026/04/08
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна 2026/04/08
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбо… 2026/04/08
Нийтийн өмчийн хуулийн төслөөр хэлэлцүүлэг болно 2026/04/06
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА 2026/04/06
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн ха… 2026/04/03