Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

УИХ-ын дарга Г.Занданшатар: Мэтгэлцээн бол оюун ухааны спорт учраас ялагч чухал бус оролцогч байх нь хамгийн чухал

Timesmn@gmail.com
2023/06/27

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.06.27/  Үндэсний мэтгэлцээний лигийн шилдэг оролцогчидтой уулзлаа. Энэ жилийн мэтгэлцээнийг  УИХ-ын Тамгын газар “Тэнгэр” телевизтэй хамтран реалити шоу хэлбэрээр зохион байгуулсан юм.



Мэтгэлцээнд 40 багийн 200 өрсөлдөгч оролцсон бөгөөд эцсийн шатанд 20 оролцогч шалгарсан байна. Тэд нийгмийн тулгамдсан асуудал буюу авлига хээл хахуулийн асуудалтай хэрхэн тэмцэх вэ, нийслэлийн замын түгжрэлийн шийдэл юу вэ, Үндэсний баялгийн санг хэрхэн тэгш хуваарилах вэ зэрэг асуудал болон төсөв, боловсрол, хүүхдийн мөнгө зэрэг сэдвүүдээр баримт, нотолгоотой мэтгэлцсэн байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар, мэтгэлцээн бол оюун ухааны спорт учраас ялагч байх нь чухал бус оролцогч байх нь хамгийн чухал. Харин ялагчид нь үзэгч, сонсогчид буюу олон нийт юм. Өнөө цагийн мэдээ, мэдээллийн давалгаанд сэтгэлийн хөөрлөөр хандаж, буруу, зөрүү дүгнэлт гарган, улмаар энэ бүхэн ардчиллын хөгжилд саад, тээг болж байна. Харин мэтгэлцээнээр дамжуулан олон ургальч үзэл бодлын дор баримт, нотолгоотой, эх сурвалжтай  мэдээллийг нийгэмд түгээж, залуучуудын дуу хоолойг олон нийтэд хүргэж чадаж байна.

Энэ бол ардчиллын хөгжилд оруулж буй та бүхний хувь нэмэр төдийгүй шийдвэр гаргагчдад шийдлийг олоход баримт, нотолгоотой асуудал дэвшүүлж буй нь мэтгэлцээний тэмцээний ач холбогдол оршиж байна хэмээн онцоллоо.


Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн оюутан О.Өгөөмөр, энэ жилийн мэтгэлцээнийг тэмцээн анх удаа реалити шоу хэлбэрээр зохион байгуулагдсан учраас олон хүнд хүрч, улмаар хууль тогтоогчид  анхаарал хандуулж байгаад талархаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар залуучуудаа дэмжиж, дэвшүүлсэн асуудал, шийдлүүдэд хүндэтгэлтэй хандаж байгаа нь бидэнд урам зориг өглөө.  Миний бие илтгэлдээ замын түгжрэлийг бууруулахад нийслэлийн нүүлгэх нь шийдэл биш, харин цэвэр усны нөөц, хөрсний бохирдол зэрэгт анхаарлаа хандуулах ёстой гэдэг шийдлийг гарган  мэтгэлцэж, амжилт үзүүлсэн гэв.


Цаашид Үндэсний мэтгэлцээний лигийн тэмцээнийг улам төгөлдөржүүлэн, оролцогчдын хүрээг тэлж, асуудлыг өргөн хүрээгээр нийгмийн анхааралд оруулж, ардчилал, шударга ёс, тэгш байдлыг хангахад залуучуудын дуу хоолойг түгээх нь хамгийн чухал хэмээн  ярилцлаа.

“Үндэсний мэтгэлцээний лиг-2023” тэмцээний шүүгчээр УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар ажилласан юм. Тэрбээр энэхүү уулзалтад байлцаж, мэтгэлцэгч оюутнууд тэмцээний явцад улам сайжирч, аливаа асуудлыг дэвшүүлэн тавьж буй өнцөг, оновчтой байж, хөгжиж байсан  залуучуудаараа бахархсан гэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 14 цагийн өмнө
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27