Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

УИХ-ын дарга Г.Занданшатар ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа

Timesmn@gmail.com
2023/06/26

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр (2023.06.26) хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга, манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, ИБУИНХУ нь монголчуудын гуравдагч хөрш төдийгүй хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон гэдгийг тодотголоо. Тэрбээр үргэлжлүүлэн, Элчин сайд Филип Малоныг Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг олон талт хэлбэрээр хөгжүүлэхэд онцгойлон хичээл зүтгэл гаргасныг дурдаад, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь сайшааж, талархал илэрхийлэв.


Элчин сайд Филип Малон УИХ-ын даргад хандан, өнгөрсөн таван жилийн хугацаанд парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тууштай дэмжин ажилласанд хариу талархал илэрхийлэхийн зэрэгцээ эхлүүлсэн ажил, санаачилгууд илүү өргөн цар хүрээнд өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа. Түүнчлэн, Монголоос ИБУИНХУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо жил бүр нэмэгдэж байгааг тэмдэглээд, шинэ үеийн чадварлаг боловсон хүчин, ирээдүйн манлайлагчдыг дэмжин ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар, манай хоёр орон улс төр, эдийн засаг, гадаад худалдаа, боловсролын салбарт төдийгүй соёл урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг дурдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 14 цагийн өмнө
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27