Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

АН-ын гишүүд: Манай нам СЕХ-нд хүчин төгөлдөр бус тогтоол хүргүүлсэн

Timesmn@gmail.com
2024/05/27

АН-ын зүгээс нэр дэвшигчдийг тодруулсан хүчин төгөлдөр бус  тогтоолыг СЕХ-нд хүргүүлсэн гэдгийг зарим гишүүнийх нь зүгээс мэдээллээ.  Тэр бүү хэл, тухайн гишүүдийн зүгээс нэр дэвшилтэд гаргасан будилаанаа засаж залруулж байж сонгуульд оролцохыг шаардан, намынхаа байрны гадаа суулт хийж эхэллээ. Тодруулбал,  ҮБХ-ноос албан ёсоор баталсан тогтоолыг бус шөнөдөө өөрчлөлт оруулж, нэр сольсон тогтоолыг СЕХ-нд хүргүүлсэн нь хууль бус гэдгийг хэлж байна.   Мөн АН дотоодын зодооноосоо болоод ялагдлын ирмэг дээр байна гэдгийг ч  хэлж байна. 

 Учир нь сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах ҮБХ-ны хуралдаанаар бөөн зодоон болоод зогсохгүй намын дотоод дүрэм, хууль зөрчсөн хэд хэдэн үйлдэл гаргасан нь эргээд АН ялагдах үндсэн шалтгаан болж байна гэж тэд дүгнэлээ. Тийм ч учраас АН-ын гишүүдийн зүгээс намынхаа байрны гадаа жагсаж байна. Тэдний хувьд  намынхаа удирдлагуудад хандан, дотоод асуудлаа яаралтай шийдвэрлэхийг шаардаж  байгаа юм. Учир нь  АН УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах ҮБХ-ны хурлаа хийж чадаагүй,  хоёр янзын тогтоол гаргасан, жагсаалтад бичигдсэн хүмүүсийн нэрс алга болсон гэх зэргээр дотоод хагарлаа нийтэд дэлгэн шившигтэй байдалд оруулсанд харамсаж байгаагаа илэрхийлэв. Тиймээс намын удирдлагуудад хандан  ҮБХ-ны хурал дээр уншсан албан ёсны нэрстэй тогтоолоо СЕХ-нд өгч баталгаажуулах, хоорондоо ойлголцож сонгуульдаа оролцох шаардлагыг хүргүүллээ. 


Тэдний хэлснээр “ҮБХ-ны хурлын шийдвэрийг баталгаажуулдаг субьект нь тухайн хурлын дарга, тэргүүлэгчид байдаг. Гэтэл тогтоолд гарын үсэг зурах эрхгүй намын дарга Л.Гантөмөр, генсек Э.Одбаяр нарын гарын  үсэгтэй тогтоолыг СЕХ-нд хүргүүлсэн. Хууль бусаар баталсан нэрсээ хүчин төгөлдөр гэж үзээд олон нийтэд зарлаад байна” гэдгийг тодотголоо. Түүнчлэн ҮБХ-ны хурлын орой нэр дэвшигчдийг тодруулсан гар ноорогт  бичигдсэн нэрс шөнөдөө өөрчлөгдсөн. Намын дүрэмд  “ҮБХ-ны гишүүн хүн УИХ-д нэр дэвшинэ” гэж тодорхой заачихсан байтал ҮБХ-ны гишүүн  биш хүмүүсийг  тойрогт дэвшүүлж, нэрсийг нь оруулж ирсэн. Намын дотоод дүрэм журмаа барьдаггүй бүдүүлэг байдлаар сонгуульд орох гэж байгааг жирийн гишүүд бид хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдлээ. Тэдний хэлж буйгаар С.Баярцогт, Х.Тэмүүжин нарын нэр дэвшилт будилаантай гэдгийг хэлж байна. 


Тухайлбал,  Х.Тэмүүжингийн хувьд  ХУД-т нэр дэвшихээр хавсралтаар нэр нь уншигдаад батлагдсан ч  дараа нь жагсаалтад орсон байна. Үүнийг “Давхар нэр дэвшилт” явагдсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд Х.Тэмүүжин нэр дэвших эрхгүй  гэдгийг  зарчим, хууль ярьдаг хүний хувьд  өөрөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Бүх маргаан эндээс үүдэлтэй гэлээ. Мөн  ҮБХ-ны  хурал зохион байгуулах эрхийг Лхагвадорж, Э.Одбаяр  нарт шилжүүлснээр  ямар ч дэггүй,зохион байгуулалттгүй болсон бөгөөд  бөөн будилаан, фракцуудын зодоон болж хувирсан гэлээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол Өчигдөр
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… Өчигдөр
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09