Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Төрийн далбааны өдрөөр 60 метр өндөр төрийн далбаа мандуулна

Timesmn@gmail.com
2024/05/24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан лхагва гарагт болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн далбааг байнга мандуулах байршлыг Ерөнхийлөгч тогтоож байх юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

 -Төрийн сүлд, далбаа, дуулал гэдгийг улсын гэдэг үгээр сольж болох уу. Улс мөнх орших уу, төр мөнх орших уу. Төрийн бэлгэ тэмдгийн тухай асуудалд мэргэжилтэн, шинжээчдийн судалсан зүйл байгаа юу" хэмээн асуулаа. 

ЕТГ-ын дарга Я.Содбаатар: 

-Үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ гэж заасан байдаг.  Цаашдаа бид төрийн далбааг байнга мандуулах байршлыг тодорхой болгоно. Энэ жил чадвал долдугаар сарын 10-нд буюу Төрийн далбааны өдрөөр 60 метр өндөр төрийн далбаа мандуулах гэж байгаа.АНУ, Турк, Киргиз оронд төрийн далбааг байнга мандуулдаг. Энэ нь залуучуудад эх орноо сурталчлах, бахархах үзэлд нөлөө үзүүлдэг гэж олон улсад үздэг.Манай улс төрийн ёслол арга хэмжээ, тэмдэглэлт болон баярын өдрүүдэд Сүхбаатарын талбайд төрийн далбаагаа мандуулдаг.   Үүнтэй холбогдуулан цаашдаа төрийн далбааг байрлуулах байршил, мандуулахтай холбоотой журмыг ерөнхийлөгч шийдэж байхаар хуулийн төсөл орж ирсэн" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ? 2026/11/09
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 2026/11/06
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… 2026/11/06
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04