Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Арай өөрөөр тоглооч улстөрчдөө...

Timesmn@gmail.com
2024/05/13

Сонгуулийн “шуурга” хэдийнээ эхэлжээ. Нэр дэвшигчид горилогчдын өрсөлдөөн, хар пиар дунд эмэгтэй улстөрчдийг гүтгэсэн гэхээсээ илүүтэй доромжилсон санаатай үйлдлүүд ихээр харагдах боллоо. Эмэгтэйчүүдийг янаг амрагын асуудал, өмссөн хувцас, идсэн ууснаар нь л унагахаас биш тэдэнд томоохон авлигын асуудал, албан тушаалын гэмт хэргийн түүх бараг л байдаггүй.

Өнөөдрийг хүртэл эрчүүдийн бүтээсэн улс төрийн ертөнцөд эрчүүдийн дүрмээр “тоглох” нь тухгүй бас амаргүй байгаа нь мэдээж. Энэ бүгдийг үүрч, давж чадах нь хэд бол.

Сүүлийн үед эмэгтэйчүүдийн улс төрийг оролцоог нэмэгдүүлэх чиглэлд улсаараа чармайж байхад нөгөө талд хэвлэл мэдээлэл нь олон нийттэй хавсарч эмэгтэйчүүд рүүгээ дайрч, дарах нь их л увайгүй харагдах юм. Угтаа боловсрол, туршлагаар өөрийгөө бүтээсэн эмэгтэйчүүд энэ улс эх орныхоо хөгжлийн төлөө зориглохгүй хөдлөхгүй л бол болохгүй, бүтэхгүй болсныг ухаарсан л хэрэг.

Манай эрчүүд өрсөлдөгч хэдэн эмэгтэйгээ намнах хуучирсан технологио энэ жил дахиад л ашиглаж байх шиг. Эмэгтэйчүүд боловсорч гүйцээд улс төрд оролцъё гэхэд энэ мэт нийгмийн хандлага буюу жендэрийн хэвшмэл ойлголт хамгийн том бэрхшээл болдог. Энэ нийгмийн бугшсан хандлагын эсрэг “Хэвшмэл ойлголтод ЦЭГ ТАВЪЯ” кампанит ажил эхлээд байна.

Боловсрол, туршлага, чадвараараа “ялагдах” нь тодорхой өрсөлдөгчид нь энэ мэт увайгүй аргыг ашигладаг болсныг олон нийт ч хэдийнээ гадарладаг болсон. Арай өөр сонгуулийн өрсөлдөөнийг сонгогчид хүлээгээд удаж байна. Арай өөрөөр тоглооч улстөрчдөө... 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27