Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбар сэргэх цаг үедээ ирлээ

Timesmn@gmail.com
2024/04/20

“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлттэй хаалганы өдөрлөг “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК-ийн талбайд өнөөдөр боллоо. Засгийн газраас малчид руу чиглэсэн 5 их наядын томоохон цогц бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр 50 их наядын хөтөлбөр болох ч бүрэн боломжтой, мал аж ахуйн салбар ийн сэргэх цаг үедээ ирлээ гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өдөрлөгийн үеэр онцолж байв.

“Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээр малчид хоршоо болон сайн дураар нэгдэж, хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломж бүрдэнэ. “Шинэ хоршоо”  хөдөлгөөн өрнөснөөр дундаж орлоготой чинээлэг малчин өрх бий болж, малчин айлын сарын орлого 5 сая төгрөгт хүрэх боломж бүрдэнэ. Одоогоор нэг малчин айлын сарын орлого 1.5 сая, зарлага нь 2.1 сая ба сар бүр 600 мянган төгрөгийн өрөнд орж, малаа өсгөх тусам улам ядуурч буй тогтолцоог халах ёстой гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үзэж байгаа юм.

Тэгвэл малчид зээлтэй, дахиж зээл аваад үрэн таран хийгээд өрөнд орно, зээл өгөөд хэрэггүй ч гэж үзэх УИХ-ын гишүүд бий. Энэ бүгдэд хариулт өгч, хоршооны гишүүн малчид хэрхэн зээлд хамрагдаж болох талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбарлав.


Тэрээр:

-Ахуйн хэрэглээний зээл биш, хоршоонд хийх хөрөнгө оруулалт юм. Жишээ нь, мах нядалгааны цех хамтраад байгуулж болно,түүнийгээ ижил тэнцүү эрхээр эзэмшдэг хоршооны гишүүн байж болно. Төлбөрийн баримтын дагуу бэлэн бусаар зээл зарцуулагдана. Хоршооны гишүүд ямар төсөл хэрэгжүүлэхээ өөрсдөө сонгож, төслөө бичээд арилжааны банкинд өгнө, банк төслийг шалгаруулж, зориулалтын дагуу хөрөнгө оруулалтын зээл гаргана. Нэг хоршоо дээд тал нь 2 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой. Хугацаа нь эхний ээлжинд 36 сар гэж Засгийн газар дээр явж байгаа. Хоршооны нөхцөлөөс хамааран эргэн төлөлтийн нөхцөлийг банк, хоршоо хоорондоо тохирно.  1000 малтай малчин 50 сая төгрөгийн зээлийг Зээлийн батлан даалтын сангаар 80 хувийг нь даалгаж авах боломжтой болно. 200 толгой малтай малчин айл 90-100 хувь батлан даалт хийлгээд 30-40 саяын 6 хувийн хүүтэй хөрөнгө оурулалтын зээл авч болох юм. Ингээд мал аж ахуйн салбарт босож ирж чадахгүй байгаа бүлэг маань босох боломжтой боллоо. Яг ийм загвараар Солонгос, Хятад, Япон улс “Шинэ тосгон” хөтөлбөрийг 1980-аад оны сүүлээр хэрэгжүүлж, барьцаагүй, хариуцлагын, итгэлийн, өвлөгддөг хөрөнгө оруулалтын зээл өгч чадсанаар улс орноороо ядуурлаас гарч чадсан юм” гэв.


Зээлийг арилжааны банкууд  өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжтой хэмээн “Шинэ хоршоо” хөтөлбөрийг дэмжин ХААН, Төрийн банкны төлөөлөл нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол Өчигдөр
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… Өчигдөр
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09