Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Х.Булгантуяа: Таван жил тутамд олгох, төрийн байгууллагад тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг энэ жилээс олгоно

Timesmn@gmail.com
2024/03/29

 ХНХ-ын сайд Х.Булгантуяа өнөөдөр яамны бүрэлдэхүүний хамт хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тайланг сэтгүүлчид, олон нийтэд танилцуулав. Энэ үеэр тэрбээр цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар мэдээллээ.

2023 оны долоодугаарр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг дунджаар 40 хувиар нэмсэн. Одоо энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10-20 хувиар нэмэгдүүлж байгаа. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын хувьд 20 хувиар нэмж байгаа.

Яагаад гэвэл төрийн нийтлэг үйлчилгээнийхний цалингийн түвшин төрийн бусад тусгай болн төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн албан хаагчид, багш, эмч нарын цалингаас бага байсан юм. Төрийн бусад албан хаагчдийн үндэсэн цалин 10 хувиар нэмэгдэж, үүн дээр ажилласан жилийн болон үр дүнгийн зэрэг бусад нэмэгдэл 30-40 хувиар орж ирдэг.

Үүнээс гадна аймаг, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдийн цалинг төрийн үйлчилгээг  орон нутагт тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд аймгийн төвийн суманд ажиллаж буй төрийн албан хаагчдын цалинг 20 хувь, захын болон бусад суманд ажиллаж буй төрийн албан хаагч нарт 40 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлээд байна гэв.

Мөн 5 жил тутамд олгох, төрийн байгууллагад тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг энэ жилээс олгоно. Дээр дурдсан цалингийн нэмэгдлүүдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн олгохоор өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар батлаад байна  гэв.

Нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж буй төрийн албан хаагч нарын цалинг 20 хувиар нэмж байна. Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаад буйг хэллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27