Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

С.ЧИНЗОРИГ: ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ӨРХИЙН ЭМТ-ИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО ЧУХАЛ

Timesmn@gmail.com
2024/03/21

Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтны VI зөвлөгөөн өнөөдөр /2024-03-20/ эхэллээ.
Монгол Улсын нийт хүн амын 70 хувь буюу 2,2 саяд нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн 76, нийслэлийн 149 өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнууд зургаа дахь удаагийн зөвлөгөөнөөрөө төр, засгаас хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого болон иргэдэд үзүүлж буй анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд өрхийн эрүүл мэндийн төвийн үүрэг оролцооны талаар хэлэлцэх юм.
Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ламбаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган нар үг хэлсэн.



Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ дэлхий дахинаа хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад эмнэлэг шүтсэн хэт үрэлгэн тогтолцооноос татгалзаж, “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” Тогтвортой хөгжлийн зорилтод туссан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг илүүтэй өргөжүүлэх гэсэн үндсэн зарчмыг баримталж байгааг онцлоод энэ хүрээнд манай улс анхан шатны тусламж, үйлчилгээ тэр дундаа өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хуульд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байхаар тусгасныг хэрэгжүүлэх үүрэг өрхийн эрүүл мэндийн төвийнхөнд ногдож байгаа. Түүнчлэн иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхан шатанд онцгой анхаарч, Үндсэн хуульд заасан эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхэд туслах нь өрхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд чухал гэдгийг хэлсэн. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ манай улсын хувьд олон улсын чиг хандлагын эсрэг байгааг засахад шинэ батлагдсан хууль чухал ач холбогдолтой. Мөн сайд “Дэлхий нийтийг хамран тархсан Ковид-19 цар тахал бидэнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өндөр түвшинд хүргэх том сургамж үлдээсэн. 103 жилийн түүхтэй эрүүл мэндийн салбар иргэний эрүүл мэндийг эмч, эмнэлэг хамгаална гэж үзсээр ирсэн тогтолцоог өөрчлөхөд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль томоохон дэмжлэг болно” гээд анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилттэй холбоотой авсан арга хэмжээнийхээ талаар онцлон дурдсан. Тухайлбал, сүүлийн 10 жилийн хугацаанд анхан шатны тусламж, үйлчилгээг дэмжих  чиглэлээр ярьдаг ч санхүүжилтийн хувьд дорвитой нэмэгдүүлээгүй байсныг өөрчилснөөр 2019 онд 129 тэрбум төгрөгийг анхан шатны тусламжид зарцуулдаг байсан бол 2023 оны байдлаар 345 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Ингэснээр Засгийн газрын эрүүл мэндийн нийт зардалд анхан шатны тусламж үйлчилгээний зардлын эзлэх хувь 2019 онд 12 хувь байсан бол 2023 онд 22 хувь болж өссөн.



Эрүүл мэндийн сайд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэнийг өрхийн ЭМТ-ийн удирдлагуудад танилцуулсан. Мөн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх тухайлбал, эмийн үнэ, чанар, эрүүл мэндийн салбарын цахимжилт, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой авч буй арга хэмжээний талаар ярилаа.
Нэг  иргэнээр тооцсон санхүүжилтийн дийлэнх хувийг хүүхэд болон ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээнд зарцуулах зорилготой байгаа хэдий ч өрхөөс үзүүлж байгаа тусламж үйлчилгээнд хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ төдийлөн хангалттай бус байгаа учраас Эрүүл мэндийн даатгалын сангаас хүүхдийн өдрийн эмчилгээний багц буюу хүүхдийн амьсгалын замын үрэвсэлт өвчин, хүүхдийн халдварт бус суулгалт өвчний багц, эмнэлэгт ирэх боломжгүй ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдэд зайлшгүй үзүүлэх тусламж үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.



Мөн Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвд ашиглах программ хангамжийг илүү боловсронгуй болгох, тусламж үйлчилгээний шивэлтийн давхардлыг арилгах, эмнэлгийн мэргэжилтэнд үүсэх ачааллыг бууруулах арга хэмжээг  ЦХХХЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа.  Өрхийн эрүүл мэндийн төвийн тоног, төхөөрөмжийг сайжруулах зорилгоор 2024 онд нийт 9,4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, 5,1 тэрбум төгрөгийг шинээр барих барилгад зарцуулах зэрэг мэдээллийг өглөө.
Хэлсэн үгийнхээ төгсгөлд С.Чинзориг сайд Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийг эцэслэн батлахаас өмнө хэлэлцэж, хуульд нийцүүлэх тодорхой заалтуудын талаар саналаа хэлж зөвлөгөөнд амжилт хүслээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө 13 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цо… 14 цагийн өмнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны ө… 16 цагийн өмнө
Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй Өчигдөр
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө Өчигдөр
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тог… 2026/04/14
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зори… 2026/04/14
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна 2026/04/14
517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ 2026/04/13
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй 2026/04/13
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 х… 2026/04/10
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар… 2026/04/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй 2026/04/10
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбай… 2026/04/09
2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа 2026/04/08
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна 2026/04/08
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбо… 2026/04/08
Нийтийн өмчийн хуулийн төслөөр хэлэлцүүлэг болно 2026/04/06
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА 2026/04/06
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн ха… 2026/04/03