Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Х.БУЛГАНТУЯА: ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ЦАЛИНГИЙН ЯЛГААГ АРИЛГАХ ЗАМААР ЯДУУРЛЫГ БУУРУУЛЖ, ОРЛОГО НЭМЭГДҮҮЛЭХ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

Timesmn@gmail.com
2024/03/13

-НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын 68 дугаар чуулган Нью-Иорк хотноо болж байна-

Эмэгтэйчүүдийн аж байдлын чуулганыг НҮБ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ чуулганы 68 дахь удаагийн хуралд 2024 оны 3 сарын 11-22-нд зохион байгуулагдана. Энэ жил манай улсаас УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Монгол улсын хувьд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 51,5 хувь байхад эрэгтэйчүүдийнх 66,4 хувь байна. Хүүхэд асрах, гэрийн ажил хийх, тэтгэвэрт эрт гарах зэрэг хүчин зүйлсийн нөлөөллөөр эмэгтэйчүүдийн эдийн засгийн идэвхи нь эрэгтэйчүүдийнхээс доогуур байгааг чуулганы нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа онцоллоо.

Тоон мэдээлэл хүргэхэд:

  • Монгол улсын нийт хүн амын 50,9 хувь нь эмэгтэйчүүд
  • Нийт аж ахуй, нэгж байгууллагын 43,4 хувь нь эмэгтэй удирдлагатай
  • Гэрийн ажлаа амжуулж өрхийнхөө бизнест тусалж байгаа боловч цалин хөлс авдаггүй хүмүүсийн 75,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
  • Жэндэрт суурилсан цалингийн ялгаа 20,6 хувьтай байна

Дээрх цөөн тооны мэдээллээс харахад эмэгтэйчүүд хүүхдээ харж, гэрийн ажлаа хийж, нэмээд улсдаа баялаг бүтээж, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа ч үнэлэмжийн ялгаатай байдлаас эхлээд олон хэвшмэл ойлголтыг өөрчлөх, энэ өөрчлөлтөөр дамжуулан эмэгтэйчүүдйин манлайлал, төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг эдийн засгийн хүчтэй, эрх мэдэлтэй болгох зэрэг бодитой өөрчлөлтүүдйиг хийж болохоор байгаа юм. Жишээ нь ижил төстэй ажлын байран дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж, цалин орлогын хэмжээ ялгаатай байгааг арилгах замаар ядуурлыг бууруулж, орлого нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого барин ажиллаж байгаа юм байна.

Монгол улсын урт хугацааны хөгжлийн Алсын хараа-2050 бодлогын баримт бичигт Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бүтээмжтэй, зохистой, ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх, бүтээлч байдлыг дэмжих зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хууль”ийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэж байгаа.  

Монгол улсын Засгийн газраас бодлого, хууль тогтоомжийн жэндэрийн мэдрэмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм байна. Тухайлбал, 2022 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулиар гэр бүл, эмэгтэйчүүдэд ээлтэй, жэндэрийн мэдрэмжтэй ажлын байран дээрх эрхийг хангах, ажил амьдралын тэнцвэрийг хангах, ялгаварлан гадуурхахгүй байх, хөдөлмөрийн харилцаанд ажлын байрны дарамт, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой асуудлуудыг нарийвчлан зохицуулсан байгаа юм. Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа бөгөөд дээрх хуулиудаар жэндэрийн тэгш байдлыг хангах, эхчүүд, хүүхдүүдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах зорилго оршиж байгааг зэрэг мэдээллийг Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа НҮБ-ын 68 дахь Эмэгтэйчүүдийн аж байдлын чуулганы индэрт онцоллоо.   




 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол Өчигдөр
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… Өчигдөр
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09