Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган өнөөдөр эхэллээ

Timesmn@gmail.com
2024/03/12

Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган өнөөдөр эхэллээ.

      Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй 25 төлөөлөгч оролцож байна. Энэ удаагийн чуулган “Ядуурлыг бууруулж, институтийг бэхжүүлж, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт хийх замаар охид, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах явцыг хурдасгах” сэдвийн хүрээнд болж байна

Монгол улс НҮБ-ын комиссын гишүүн орны хувиар оролцож байгаа бөгөөд “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, НҮБ-ын гишүүн орнуудад тогтоолыг хэрэгжүүлэх хүсэл, эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтран салбар хуралдааныг зохион байгуулснаараа онцлог юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа НҮБ-ын индрээс жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр асуудал хариуцсан сайдын хувьд улсын хэмжээнд гаргасан ахиц дэвшил, ололт амжилт, туршлага сургамжийн талаар хуваалцлаа.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Гадаад харилцаа, сурталчилгаа хариуцсан туслах, ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Улрика Модийр, АНУ-ын Глобал эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Др.Гита Рао Гупта нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагаа, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээрх хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, санал солилцлоо. Чуулганы үйл ажиллагаа үргэлжилж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27