Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Банкуудын ногоон санхүүжилтийн туршлагаас Киргиз улс суралцана

Timesmn@gmail.com
2024/03/01

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй айлчлалын үеэр Монголын банкны холбоо, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо болон Киргизийн банкны холбоо нь тогтвортой санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцох зорилготой гурвалсан санамж бичгийг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд, Монгол, Киргиз хоёр улсын банкны холбоод, Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн холбоо, гишүүн байгууллагуудын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр улсын хэмжээнд тогтвортой санхүүжилтийн мэдлэг, туршлага хуваалцах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм.

Ингэхдээ Киргизийн банкны холбоо нь Монгол Улсад үндэсний хэмжээний ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор байгуулсан Монголын ногоон санхүүгийн корпорацийг байгуулсан туршлага, Монголын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнгөрсөн 2022 онд баталсан “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураглал, таксаноми”-г судлан, нутагшуулахыг зорьж байна. Мөн санамж бичгийн хүрээнд хоёр талын банк, санхүүгийн байгууллагуудад нэвтрүүлж, хэрэгжүүлсэн тогтвортой санхүүгийн зарчим, заавар, арга хэрэгсэл, сургалтуудын талаар мэдлэг, туршлагаа хуваалцах, хоёр орны ногоон финтекийн хөгжлийг дэмжих боломжийг хамтран судлаж, хэрэгжүүлнэ.

Киргизийн банкны холбоо

Бүгд Найрамдах Киргиз Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй арилжааны банкууд, төрөлжсөн санхүү, зээлийн байгууллагууд, түүнчлэн олон улсын байгууллага, тэдгээрийн төлөөлөгчид зэрэг санхүүгийн байгууллагуудын бие даасан, ашгийн бус, төрийн бус холбоо болно. Киргизийн банкны холбооны гол зорилго нь холбооны гишүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах явдал юм.

Монголын банкны холбоо

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй арилжааны банк, гадны банкны төлөөлөгчийн газар, санхүүгийн салбарын дэд бүтцийн байгууллага, финтек компаниуд зэрэг 36-н байгууллагын төлөөллийг эгнээндээ нэгтгэсэн, гишүүн байгууллагуудынхаа нэгдмэл эрхийн төлөө 2000 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС Холбоо)

ТоС Холбоог 2017 онд Монголын банкны холбооноос үүсгэн байгуулсан бөгөөд Монголын санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй банкууд, банк бус, бизнесийн байгууллагууд бүхий 32 байгууллагын гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулж байна. ТоС Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихийг зорьж ажилладаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол 2026/11/20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… 2026/11/20
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09