Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хурдавчилсан оношлуурыг өвчнийг илрүүлэх, өвчтэй эсэхийг оношлох шинжилгээнд ашиглаж байна

Timesmn@gmail.com
2024/02/29

Мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгааны баг дэлхийн хэмжээнд сүүлийн 20-30 жилд гаргаагүй адууны нийлүүлгийн өвчний үүсгэгчийн цэвэр өсгөвөр болон геномын бүтэн дарааллыг тодорхойлж, өндөр технологийн аргаар хурдавчилсан болон ЭЛИЗА урвалын оношлууруудыг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлж чадсан нь олон улсын эрдэмтдийн анхаарлыг татаж байна.

Одоогийн байдлаар гадаадын хэд хэдэн орноос өвчнийг эрт үед илрүүлэх оношлууруудыг Монгол Улсаас худалдан авах захиалга ирсээр байна.

Манай улс дөрвөн сая орчим адуутай ч сүүлийн жилүүдэд адууны нийлүүлгийн өвчний халдвар эрсдэл дагуулах болсон.
Энэхүү өвчний халдвар авсан адууны 50-70 хувь нь үхэж хорогддог учраас эдийн засгийн асар их хохирол учруулдаг.

Уг өвчний үүсгэгчийг 2013 онд илрүүлж, 2014-2019 онд манай ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн, Японы Обихирогийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтарсан төсөл хэрэгжүүлж өвчний тархалтын судалгааг орон даяар эрчимтэй явуулсны үр дүнд тархалтын зураглал, хурдавчилсан болон ЭЛИЗА урвалын оношлууруудыг гаргаж, уг өвчинтэй тэмцэх арга аргачлал, заавар журмыг боловсруулах зэрэг мал эмнэлэгт нэвтрэх үр өгөөжтэй цогц ажлуудыг гүйцэтгэжээ. Ингэснээр дээрх өвчний тархалт буурч байгаа сайн мэдээтэй.Уг өвчнийг эрт илрүүлж оношлоод эмчлэх, азаргыг засах, эсвэл хэрэгцээлэх замаар үржилд ашиглахгүйгээр адуун сүргээ эрүүлжүүлэх бүрэн боломжтой болсон байна. Учир нь энэ өвчин зөвхөн нийлүүлгийн замаар дамжин халдварладаг, битүү туурайтан амьтан өвчилдөг байна.

ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн хурдавчилсан шинжилгээний оношлуур болон уг өвчний халдвар авсан эсэхийг баталгаажуулах шинжилгээ хийдэг Элиза урвалын цомгуудыг ч хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэн Мал эмнэлгийн дотоодын оношилгооны лабораториуд, мал эмнэлгийн байгууллагуудыг 100 хувь хангаж байна.

Хурдавчилсан оношилгооны оношлуурыг өвчнийг илрүүлэх, өвчтэй эсэхийг оношлох шинжилгээнд ашиглаж байна.Харин Элиза урвалаар онош баталгаажуулах, халдвар авсан эсэхийг тодорхойлоход ашигладаг байна. Хэрвээ хурдавчилсан тест-оношлуураар адуу өвчтэй гарвал сүргийн бүх үржлийн адууг элиза урвалаар шинжлүүлэх улмаар 6 сарын дараа давтан шинжлүүлэх шаардлагатай ажээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 21 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… Өчигдөр
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь Өчигдөр
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 2026/11/03
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 2026/11/03
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 2026/11/02
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 2026/11/02
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2026/11/02
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 2026/11/02
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30