Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхлаа

Timesmn@gmail.com
2024/02/29

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр өнөөдөр (2024.02.28) Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаас нь хойш удалгүй Ерөнхийлөгч С.Жапаровтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн үзэглэж Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлсон “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтарсан тунхаглал”-ын заалтууд хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров, дотны нөхөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд халуун дотно мэндчилгээг уламжлахыг хүслээ. Тэрбээр, хоёр улсын уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуй, зам тээвэр, хүмүүнлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй  хөгжиж  байгааг тэмдэглэсэн.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 онд Киргиз Улсад айлчлах үеэр тус улсын талаас санал болгосон “Кыргызалтын” компанийн технологийн тусламжтайгаар монголд алт цэвэршүүлэх санал хэрэгжиж эхэлсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээсэн мэндчилгээг Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт гардуулан өглөө.  

Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд 21 жилийн дараа хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев, Улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаров нартай хийсэн уулзалт, хэлэлцээний үр дүнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны байнгын механизмыг байгуулснаас гадна, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улсын Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан талаар УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад, эдгээр баримт бичиг нь тухайн салбарууд дахь эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.

Мөн хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Киргиз улсаар дамжуулан Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд монголын бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой алхмууд хийгдсэнийг дурдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол Өчигдөр
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… Өчигдөр
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09