Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хоёр дахь уулзалтаа Ерөнхий сайд Дарь-Эхэд хийлээ

Timesmn@gmail.com
2024/02/26

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд УИХ-ын сонгуулийг бүсчилж явуулах, аймгуудыг зургаан бүсэд хуваах, аймгийн төвүүдийг хооронд нь болон боомтуудтай холбосон таван тойрог замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж,  Ерөнхий сайд эхний уулзалтаа Сонгинохайрхан дүүрэг, Толгойтоос эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 2, 27, 30, 31 дүгээр хороо буюу Дарь-Эх орчмын анхан шатны нэгжид ажилладаг төрийн албан хаагчидтай уулзлаа.
Энэ  бүсэд 15,616 өрхөд 53,943 иргэн оршин суудаг. Хотын төвтэй ойр гэр хорооллын бүс учраас газрын үнэлгээ өндөр, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олон учраас дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбогдох боломжтой бүс юм.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэхэд, эдийн засаг, хүн ам өссөн ч хот-хөдөөгийн тэнцвэр алдагдсан. Засгийн газрын дундаж насжилт 1.5 жил. Энэ бол нэг томоохон бүтээн байгуулалтын ТЭЗҮ хийж амжихгүй цаг хугацаа. Бодлого тогтворгүй байсан нь томоохон асуудлуудад нөлөөлж, урт хугацааны бодлогогүй явж иржээ. Үүний суурь нь авлига. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжгүй байдал зэрэг өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа олон асуудал авлигатай холбоотой. Тийм учраас Засгийн газраас “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрийг боловсруулсан” гэлээ.

Баянзүрх дүүрэг 500 орчим мянган хүн амтай.
Бүсчилж хөгжүүлбэл төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, эмнэлэг, сургуулийн хүртээмж сайжирч, хотын төвд байрлах төрийн үйлчилгээний ачаалал буурна. Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх нь чухал реформ болно гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдэж байлаа.
Тухайлбал, тус дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан “Бүсчилж хөгжүүлбэл, аль нэг чиглэлийн үйл ажиллагаа хариуцсан ажилтны ажлын ачаалал буурна. Дарь-Эхийг дүүргийн статустай болговол олон давуу талтай. Нийт газар нутаг нь барилгажаагүй учраас зөв төлөвлөвөл илүү хөгжих бүрэн боломжтой” гэсэн бол Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат “Манай дүүрэг гурван аймгийг нийлүүлсэн хэмжээний газар нутагтай. Төрийн өмчийн 70 сургууль, 100 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Манай хэлтэс 10 гаруй хүнтэй. Бүсчилж хөгжүүлбэл ачаалал буурна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж ч нэмэгдэх сайн талтай” гэлээ.

Ерөнхий сайд уулзалтын дараа тус дүүргийн нутаг дэвсгэрт орших Цагаан давааны хогийн цэгт ажиллалаа. Тус цэгт өдөрт 2-2.5 тонн хог ирдэг. Хот тохижилтын газраас хогийг дахин боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав. Хог, хаягдлын менежментийг өөрчлөх ахуйн болон үйлдвэрлэлийн хог, хаягдлыг шатаах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлуулах саналаа Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлжээ.

Мөн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Тус эмнэлгийг 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан, Баянзүрх дүүргийн зургаан хорооны 48,873 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлэг төвийн шугамд холбогдоогүй учраас урсгал зардалд хамгийн их төсөв зарцуулдаг байна. 2023 оны долдугаар сард магадлан итгэмжлэгдсэн, ЭМДЕГ-тай гэрээгүй зэрэг нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад хүндрэлтэй байдаг. Даатгалаас санхүүжвэл хэвтүүлэн эмчлүүлэх тасгаа ажиллуулж, санхүүжилтээ шийдэх боломжтойг тус эмнэлгийн дарга И.Батзаяа хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн хөгжлийн концепцийг  тухайн дүүргийн нутаг дэвсгэрийн онцлог, эдийн засгийн нөөц, чадавхид тулгуурлан тодорхойлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.
Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа он дамжин удааширсан, царцсан төсөл арга хэмжээг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхийг даалгав.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27