Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​Нам намыг өнгөлөгч эмэгтэй улс төрчид

Timesmn@gmail.com
2024/01/31

УИХ-д суудалтай намууд шинэ эмэгтэй улстөрчдийг бодлогоор гаргаж ирж байгаа нь нууц биш юм.  Эрх баригч нам бол тодорхой албан тушаалд томилж  олонд танигдах боломжийг нээж байна.  

Монгол ардын нам

 Монгол ардын намын Бага хурал 479 гишүүнтэйгээс 29.7 хувь нь, Удирдах зөвлөл 38 хүнтэйгээс 30 хувь нь, намын нарийн бичиг нарын зөвлөл долоон хүнтэйгээс хоёр нь эмэгтэй төлөөлөл байна. МАН-ын нийт гишүүдийн 60 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг аж. Анх удаа Ховд аймгийг эмэгтэй засаг даргатай болгосон. Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.  

 Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Б.Уянгыг томилсон юм.  Засгийн газар ийнхүү 2024 оны анхны томилгоог хийж, албан тушаалтнууд үүрэгт ажлаа хүлээн аваад байгаа. Харвардын доктор,  УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга нь АНУ-ын Харвардын их сургуулийн Дэлхий гараг судлалын тэнхимд Геологийн чиглэлээр байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан.  2019 оныг хүртэл Японы Токиогийн их сургуульд геологи, уул уурхайн чиглэлээр судалгааны ажил хийж байгаад эх орондоо ирсэн байдаг.   Доктор Б.Уянга нь 2020 оноос хойш Үндэсний Геологийн албанд дэд дарга, ерөнхий геологичоор, мөн УУХҮЯ-нд Геологийн бодлогын газрын дарга, сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим албан тушаалд шинэ үеийн залуусыг томилох жишиг тогтоосон. Энэхүү жишгийн үргэлжлэл нь дэд сайд Б.Уянгын томилгоо болж байгаа.  

Хотын дарга Х.Нямбаатар сайдын болон УИХ-ын гишүүний ажлаа өгсөн. Давхар дээлээ тайлаад очиж байгаагаас харвал Хотын даргын албан тушаал  ямар үнэ цэнтэй гэдэг нь харагдана. Хот руу очихдоо  тэрээр хоёрдугаар орлогчоор УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан, хуульч, судлаач О.Номинчимэгийг томилсон юм. 

 Сүүлийн үед төрийн өндөр албан тушаал төдийгүй төрийн хараат бус байгууллагуудын удирдах түвшний томилгоонууд анхаарал татаж, нам дарга дагасан биш ур чадвартай эмэгтэйчүүд томилогдох болсонд олон нийт сайшаалтай хандаж байгаа нь анзаарагдаж байна.   Өнгөрсөн арваннэгдүгээр сард Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа, О.Мөнхсайхан нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Тухайн үед ор гарсан албан дээр гурван хүн томилсны хоёр нь эмэгтэй байсан нь анхаарал татаж байв. Хуульч Л.Өлзийсайхан нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан анхны эмэгтэй байсныг тухайн үедээ хэвлэлүүд онцолж байлаа.      

ХҮН нам 

ХҮН намын хувьд хатуу гишүүнчлэлийг дэмждэггүй нам юм. Ерөнхийдөө намыг дэмжигч гишүүд, жинхэнэ гишүүд гэж хуваажээ. Дэмжигч гишүүн нь намын үйл ажиллагааг дэмжиж, үйл ажиллагаанд оролцдог байна. Харин жинхэнэ гишүүн нь намдаа татвар хураамжаа төлдөг, улс төрийн үйл хэрэгт оролцдог аж. Одоогийн байдлаар ХҮН нам 1200 гаруй жинхэнэ гишүүнтэй бөгөөд дийлэнх нь эрэгтэйчүүд байгааг намын дарга Т.Доржханд онцолж байсан. Тиймээс эмэгтэйчүүдийн төлөөллийг 40 хувь хүргэх, аливаа сонгуульд нэр дэвшихэд 50, 50 хувь байхад анхаарч ажиллаж байгаа гэдгээ зарласан билээ.  ХҮН-ын ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл, Л.Энхнасан, Г.Уянгахишиг, Ц.Алтансор, Б.Отгонтөгс нар гээд олонд танигдаж байгаа   цөөнгүй бүсгүйчүүд бий.    

Ардчилсан нам

 Ардчилсан намын нийт гишүүдийн 50 гаруй хувийг нь эмэгтэй гишүүд эзэлдэг байна. Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны 32 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ нь бусад намуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Одоогийн байдлаар энэ үеийг өнгөлж яваа залуу, чадварлаг  бүсгүйчүүдээр  мэдээж Б.Жаргалан, Х.Номингэрэл, Т.Пүрэвхатан гээд олон бүсгүйг цохон  нэрлэж болох юм.   Х.Номингэрэлийн хувьд өмнө нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд шинэ салхи сэвэлзээгүй долоон жил болсон байсан бол хурлаа хийж Б.Жаргалан АЭХ-г удирдахаар болсон билээ.   

Х.Тамир 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үрг… 54 минутын өмнө
Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ? 4 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно Өчигдөр
Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэ… Өчигдөр
Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав 2026/07/22
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын ө… 2026/07/22
#ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2026/07/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ер… 2026/07/21
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд 2026/07/21
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/20
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/20
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01