Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Сонголтоо мэргэн хийхэд нь нөлөөлөхүйц хууч хөөрч шинэлцгээе

Timesmn@gmail.com
2024/02/07

Монголчуудын сар шинийн уламжлалт баяр хаяанд ирлээ. Энэ өдөр   амар мэндээ эрж, золгоцгоож, идээ будаагаар дайлахын зэрэгцээ ойрын болон холын сонин хачин хуучилцгаадаг.

Энэ баяраар ганц бие нэгнээсээ  хэзээ хүнтэй суух,  хүүхэдтэй болох гэж байна хэмээн “байцаалт” авч байхаар ирээдүйнхээ талаар илүү үр дүнтэй яриа өрнүүлцгээе. Таны үр хүүхэд, ач, зээ, авга, нагац үр хүүхэдтэй болох тухай бус мэндэлсэн хүүхэд нь ямар нийгэмд хэрхэн амьдрах тухай буюу улсынхаа хөгжил, ирээдүйн талаар илүү нухацтай ярилцъя.

Жилдээ ганц болдог баяраар улс төр ярьж  өөдлөн дэвших биш гэж уруу дорой, гутранги байдлаар хандаж байхаар, учиртайхан шиг,  учигтайхан шиг хүүрнэцгээж  ухаарал өгөх, сонголтоо мэргэн хийхэд нь нөлөөлөхүйц хууч хөөрч шинэлцгээе.

Олуулаа нэг дор уулзаж,  ах дүүсээрээ орж, золгож, цугладаг нь жилд ганц удаа учир энэ завшааныг алдах эрхгүй юм. Учир нь 2024 оны сонгууль “хаалга” тогшиж  байна. Энэ удаад холимог тогтолцоогоор 126 гишүүн сонгогдож, түүхэн өөрчлөлт хийх эргэлтийн цэг дээр ирсэн билээ. Намын жагсаалтаар цөөнгүй гишүүд төлөөлөл болон сонгогдоно. Тэгвэл мөнгөтэй нь жагсаалтанд  орох уу, мөнгөгүй нь жийгдэх үү, олонд танигдсан нэрээр хуучин хүмүүсээ буцаад залах уу, нэр цэвэр, ёс суртахуунтай зөв хүмүүсийг сонгох уу  гэдгийг эртхэн танихгүйгээр аль нэг намыг сохроор сонгох нь дэндүү өрөөсгөл юм. Тиймээс намын жагсаалтаа эртхэн  зарлаж, иргэдэд судлах боломж олгохыг шаардах эрхтэй билээ бид. Мөн анх удаа бүсчилсэн тойргоор сонгуулиа зохион байгуулна. Зарим тойргийн иргэд 10 гаруй нэр дугуйлахын зэрэгцээ  намын нэрсийн жагсаалтыг харж нам дугуйлна.

Тиймээс сонгогч бүхэн арав таван цаас, ганц шуудай гурил, гулууз мах, бүтэшгүй амлалт, биелэгдэшгүй хүслийн жагсаалтад  итгэж болохгүй. Сайн судалж,   таалагдах гэж жүжиглэдэгийг нь биш авлига, хээл хахуульд  өртөхөөргүй шалгуур тавьж  хүмүүжил, боловсрол, ёс суртахуун, хандлага  гээд олон талаас нь нухацтай сонжиж сонголтоо хийх цаг мөч ойртож байна.

Улс төрийн нам хүчин, эвслүүд нөгөө л нэг дэнчингийн мөнгөөр нь барьцаалж, бэлтэйг нь өнгөрсөнд дэвшүүлж ирсэнийг бид огт мартаж болохгүй.  Гэвч үүний гор нь  Монгол Улсад  авлига, хээл,  хахууль туйлдаа хүрч,  ирээдүйн олон, олон боломжийг хулгайлсаар ирсэн билээ. Тухайлбал,  сүүлийн дөрвөн  жилд   нийгэмд дуулиан тарьсан хэргүүд бүгд хээл, хахуультай холбоотой байлаа. Хөгжлийн банк, Нүүрсний хэрэг, Боловсролын зээлийн сан гээд л хөвөрнө . Тиймээс юуны тулд, яах гэж ийм их хөрөнгийг зарж УИХ-ын гишүүн болох гэж буйг нь заавал тунгаах л хэрэгтэй.

Мэдлэг, туршлага, хариуцлага, ёс зүйгээрээ тод ялгардаг эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тойргийн гадна үлдээд байдгийг ч одооноос анзаарч харъя.

Олон жил бид сонгуулиар сонголтоо хийхдээ  хариуцлагагүй хандаж ирснийхээ горыг хангалттай амсаж байгаа. Одоо элгэн садан түмнээрээ Сонголтоо мэргэн хийхэд нь нөлөөлөхүйц хууч хөөрч шинэлцгээе

 Х.Тамир 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үрг… 54 минутын өмнө
Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ? 4 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно Өчигдөр
Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэ… Өчигдөр
Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав 2026/07/22
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын ө… 2026/07/22
#ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2026/07/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ер… 2026/07/21
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд 2026/07/21
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/20
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/20
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01