Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

ЭХЭМҮТ: Нярайн эндэгдлээс сэргийлэх цахим хурал боллоо

Timesmn@gmail.com
2024/02/02

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 2016-2030”, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт, ЭМС-ын А/550 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд нярайн эндэгдлээс урьдчилан сэргийлэх цахим хурлыг энэ сарын 30-нд зохион байгууллаа. 

 
Хуралд ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч, судлаач, Статистик мэдээлэл зүйн тасаг, ЭНЭҮТ-II, Нийслэлийн амаржих газрууд, Налайх, Багануур, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн ЭМТ, НЭ, 21 аймгийн ЭМГ, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, БОЭТ, аймгийн НЭ-ийн хүүхдийн эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сум, өрхийн ЭМТ-ийн 223 эмч, мэргэжилтэн цахимаар оролцсон.
 
Нярайн эндэгдлээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий тус цахим хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Б.Одонгоо “Нярайн эндэгдлийн өнөөгийн байдал 2019-2023 он” сэдвээр мэдээлэл хийсэн бол Нярай судлалын тасгийн эмч Б.Ариунтунгалаг “Нярайн амьсгалын гачаал” сэдвээр эмч, мэргэжилтнүүдэд онолын мэдээлэл өгөхөөс гадна оролцогчдын асуултад хариулж, харилцан санал солилцлоо. Мөн Амгалан амаржих газар ТМЭ-ийн Нярайн зөвлөх С.Энхтуяа эмч орон нутгаас цахим хуралд оролцож буй нярайн эмч нарт нярайд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв.
 
Түүнчлэн Тандалт судалгааны албанаас эмнэлзүйч эмч нартай хамтран цахим хурлыг сар бүр зохион байгуулах нь нярайн эндэгдлээс урьдчилан сэргийлэх, эндэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой болохыг  онцолж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 19 цагийн өмнө
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 22 цагийн өмнө
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04