Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

УГТЭ:Энэ онд цусны даралт ихсэлтийг эсрэг аянг үргэлжлүүлнэ

Timesmn@gmail.com
2024/02/05

Нийтийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болох халдварт бус өвчлөлөөс  урьдчилан сэргийлэх, хянах цогц хөтөлбөрүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээний салшгүй хэсэг болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачлага, Хаан Банк Сангийн дэмжлэгтэйгээр найман жилийн өмнөөс орон даяар хэрэгжүүлж эхлүүлсэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы оролцогч талуудын 2024 оны ажлын уулзалт, хэлэлцүүлэг энэ сарын 02-ны өдөр боллоо.
Уг уулзалтад УГТЭ, Хаан Банк Сан, НЭМҮТ-ийн удирдлага, төлөөллүүд оролцож, 2023 онд хэрэгжүүлсэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ны үйл ажиллагааны тайланг дүгнэж, 2024 онд тус аяны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөлтийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.  



Энэхүү аянг 2017 оноос хүн төвтэй нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол хүн амын дунд зонхилон тохиолдох зүрх судасны өвчлөлийн голлох шалтгаан болж буй цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн үнэлгээг хийх замаар иргэдийг цусны даралт ихсэлтээ мэддэг, хянадаг чадвар хэвшилд сургах, цусны даралтын хүндрэлийн эрсдэл өндөртэй иргэдийг төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор эхлүүлсэн.
 Өнгөрсөн онд таван аймагт амжилттай зохион байгуулагдаж, орон нутгийн 22000 иргэнийг цусны даралтын эрт илрүүлэх үзлэгт хамруулж, тэдэнд даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлээс хэрхэн сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө мэдээллийг хүргэж ажилласан байна.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 19 цагийн өмнө
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 22 цагийн өмнө
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04