Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

С.Чинзориг: Эмийн чанар аюулгүй байдал сайжрах боломж бүрдэв

Timesmn@gmail.com
2024/01/26

 УИХ-ын хаврын чуулганаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, био бэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах тухай заалт орж журмыг Засгийн газар батлахаар заасан.  

 Энэ дагуу Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын өнөөдөр /2024-01-25/-ийн хуралдаанд “Олон улсын чанарын шаардлага хангасан  хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, био бэлдмэл, вакциныг гадаад улсын  үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам”-ыг оруулж хэлэлцүүлэн батлууллаа.

 Журам батлагдсанаар төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өргөн хэрэглэдэг эм, эмнэлгийн хэрэгсэл, Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд хөнгөлөлттэй олгох эмийг  гадаад улсын үйлдвэрлэгчээс шууд болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авах боломж бүрдэж буйг С.Чинзориг сайд онцолсон.  

 Сайдын танилцуулснаар НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 198 оронд чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлдэг туршлагатай байгууллага. Тус сангаар дамжуулан худалдан авалт хийх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа 53 ерөнхий нэршлийн 191 нэр төрлийн эмэнд судалгаа хийхэд хөнгөлөлттэй эмэнд олгож байгаа санхүүжилтэд дунджаар 20 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.

 Эдийн засгийн хэмнэлтээс гадна хамгийн гол нь эмийн чанар, аюулгүй байдал сайжрах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдал хангагдах бөгөөд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад үүсэх санхүүгийн дарамт буурах ач холбогдолтой гэж үзэж буйгаа хэлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 19 цагийн өмнө
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 22 цагийн өмнө
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04