Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

УИХ-ын дарга Г.Занданшатар “нүүрсний” сонсголоор илэрсэн гэмт хэргийн шинжтэй бүх асуудлуудад хариуцлага тооцох үүрэг өглөө

Timesmn@gmail.com
2024/01/25

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК-ний нүүрс олборолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэнтэй холбогдуулан Засгийн газраас авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталжээ. Өөрөөр хэлбэл, “нүүрсний” сонсголын үр дүнд хэрэгжүүлэх дараагийн арга хэмжээг УИХ-аас тогтоож өглөө. УИХ-ын дарга Г.Занданшатарын гарын үсэгтэй энэхүү тогтоолд 10 төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгажээ.

Нэн тэргүүнд гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн асуудлыг шалгаж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох, орон нутгийн өмчит болон оролцоотой аж ахуй нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг улс төрийн нөлөөллөөс бүрэн ангижруулах, дээрх компаниуд болон төсвийн шинжтэй компанийн үйл ажиллагаанд  хамааралгүй хөрөнгө оруулалт, төслийг санхүүжүүлэхгүй байх, хориглох зэрэг арга хэмжээг авахыг даалгасан.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээгийн уурхайн гэрээг хүчингүй болгох, татвараас зайлсхийх нөхцөл бүрдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох зэргээр “Эрдэнэс таван толгой”, “Таван толгой” хувьцаат компаниудын эргэн тойрон дахь бүх хууль бус ажиллагааг хязгаарлаж, хариуцлага тооцохыг УИХ-ын дарга Г.Занданшатар даалгасан байна.

Хамгийн чухал нь гэмт этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, гааль болон хилийн хяналт шалгалтын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл боловсруулан энэ оны I улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг өгчээ.

УИХ-ын Хяналт, шалгалтын Түр хороо “нүүрсний” асуудлыг шалгах явцад зарим албан тушаалтнууд илт  саад учруулахыг санаархаж байсан. Тиймээс албан тушаалаараа далайлган саад учруулахыг оролдсон этгээдүүдэд хариуцлага хүлээлэх хэрэгтэй хэмээн үзжээ.

Энэхүү хяналт, шалгалтаар илэрсэн буюу “нүүрсний” сонсголоор илэрсэн бүх гэмт хэргийн шинжтэй хэргүүдийг хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэхийг УИХ-ын дарга  Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад зөвлөсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27