Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​ Баянхонгор аймагт ингэний сүүний үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ

Timesmn@gmail.com
2024/01/23

“Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн зохион байгуулж байгаа Баянхонгор аймагт байгуулагдсан ингэний сүүний үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ гаргаж эхэллээ. “Ингэн эрдэнэ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэр ингэний сүүг хатааж бэлтгэх технологийг нэвтрүүлсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар үйл ажиллагаатай нь танилцав. Ингэний сүү бол хамгийн чанартай сүүнд тооцогддог бөгөөд хүүхдийн угжны сүүнд шууд хэрэглэх боломжтойг тус үйлдвэрийн газрын захирал Д.Хишигбаяр онцолж байна. Дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ худалдаалахаас гадна экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарч байгаа тус үйлдвэр эн тэргүүнд үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлэх, түүхий эд бэлтгэлийн тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байгаагаа илэрхийлэв.

Олон улсын зах зээлд нэг кг хатаасан ингэний сүү 100 орчим ам.доллараар үнэлэгдэж байна. Тус үйлдвэр эхний ээлжинд БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд цаашлаад Европын Холбооны зарим улс орнууд, Арабын Нэгдсэн Эмират улсын зах зээлд ингэний хатаасан сүүн бүтээгдэхүүн гаргах судалгаа хийж байгаа аж. Мөн АНУ-ын Аутизмын холбоо ингэний хатаасан сүүг худалдан авах хүсэлт ирүүлсэн нь эрүүл мэндийн чиглэлээр бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, экспортлох боломж байгааг илтгэсэн явдал гэж тодотгов. Туршилтын үйлдвэрлэл эхлүүлэхдээ орон нутгийн малчдаас нэг литр ингэний сүүг 10 мянган төгрөгөөр худалдан авч байна. Цаашид илүү өндөр үнээр ч авах боломжтой бөгөөд сүү цагаан идээ дэлгэрэх зуны улирлаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27