Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Мөнгөлөг шагшуурга-2024 наадам амжилттай зохион байгуулагдлаа

Timesmn@gmail.com
2024/01/23

Олон угсаатны өв соёлыг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, үндэсний өв соёлоороо бахархаж, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой "Мөнгөлөг шагшуурга-2024” цас мөсний баярт ЗАВХАН, ГОВЬ-АЛТАЙ, УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД аймаг, Улаанбаатөр хот болон тив дэлхийн өнцөг булан бүрээс зочид төлөөглөгчид хүрэлцэн ирж, морилон саатаж сайхан наадлаа. 

 Хар-Ус нуурын мөсний баярын хүрээнд олон угсаатны өвөрмөц дүр төрх, амьдралын хэв маяг, ахуйн соёлыг хадгалж ирсэн хувцас, хэрэглэлийг сурталчлах өвлийн загварын наадам, Жангар тууль хайлах ёслол, адуучин тэмцээн, мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морин чарга, морь, тэмээ, тэшүүрийн үйлчилгээ зэрэг, баруун таван аймгийн урлагийн мэндчилгээ, тоглоом наадгай гээд нийтийн биеийн тамирыг дэмжсэн, Монгол үндэстний ахуй соёлыг сурталчилсан өргөн сайхан наадам боллоо. МОНГОЛ үндэстний хамгийн үнэт зүйл ХЭЛ, СОЁЛ минь билээ. 

“Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баяраар дамжуулан ирээдүй болсон үр хүүхдүүддээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хэл, соёл, өвгөд дээпсийнхээ уламжлалт арга ухаан, мэдлэг чадварыг бага балчраас нь сэтгэл зүрх, оюун санаанд нь суулган, эх дэлхий, уул усаа хайрлан хамгаалдаг зөв сэтггэлтэй зөвт үйлстэй иргэдийг бэлдэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан хүний хөгжлийн асуудлыг ямагт эн тэргүүнд тавьж, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд үндэсний спортын цаашдын амжилт болон өв соёлоо дэлгэрүүлэн, хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах арга хэмжээг харьяалах яамд, агентлагаараа дамжуулан Улсын Их Хурал болон Засгийн газарт та бүхний хүсэлт, цаашдын хөгжлийн зорилт, тулгамдаж буй асуудлыг уламжлан хүргэж, дэмжин ажиллах болно гэдгээ наадмын үеэр хэллээ.








0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04