Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн Баянхонгор аймагт боллоо

Timesmn@gmail.com
2024/01/23

“Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн Баянхонгор аймагт боллоо. Энэхүү зөвлөгөөнд долоон аймгийн 20 гаруй сумын нийт 100 гаруй тэмээчид, малчид хүрэлцэн ирж оролцсон байна. Энэ хүрээнд тэмээний буухиа уралдаан, тэмээтэй жагсаал, сайхан тэмээтэй хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах, буйл зорох, бурантаг томох, гурван насны тэмээ уралдуулах зэрэг тэмцээн уралдаан, тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.

1988 оноос хойш буюу 36 жилийн дараа Баянхонгор аймагт зохион байгуулж буй уг улсын зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тэмээн сүргээ өсгөх, ашиг шимийг нь бүрэн, зөв ашиглах, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг чиглэлээр сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ихээхэн идэвх санаачилгатай ажиллаж байгааг сайшаав. Мөн цаашид тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан, олшруулан өсгөж, Монголын “тэмээн соёл”, хоёр бөхт монгол тэмээ, түүнээс гардаг ашиг шимээр дэлхийд өрсөлдөхийн төлөө хичээн зүтгэх нь нэн чухал байгааг онцлов.


Тэмээчид туршлагаа солилцох, тэдний хөдөлмөрийг үнэлэн алдаршуулах, тэмээчдийн залгамж халааг бэлтгэх, гадаад, дотоодын жуулчдыг татахад “Монголын тэмээн соёл” наадам чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна.

Монгол Улсын 2023 оны урьдчилсан мал тооллогоор 473.9 мянган тэмээ тоологдож, өнгөрсөн оныхоос 3.4 мянгаар өссөн дүн гарчээ. Өмнөговь аймаг 157.2 мянган тэмээ тоолуулж улсад тэргүүлсэн бол Дорноговь аймаг 54.5, Баянхонгор 48.9, Говь-Алтай 47.4, Дундговь 43.7 мянган тэмээгээр эхний таван байрт жагсжээ.

Хос бөхт тэмээн сүрэг, түүнийг адуулан маллах “тэмээн соёл” бол Монголын бахархал, дэлхийд гайхуулах нүүдэлчдийн өвөрмөц нэгэн ёс заншил, аж төрөл гэдгийг зөвлөгөөнд оролцогчид бахархаж байна. Улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан баянхонгорчуудын тухайд хуучнаар Шавийн хүрээний нутагт үе дамжин өсгөн үржүүлж ирсэн Ламын гэгээний улаан тэмээгээ энэ оны эхэнд үүлдэрээр батлуулж чадсан. Мөн литр ингэний сүүг малчдаас 10 мянган төгрөгөөр худалдан авч, өдөрт 300 кг ингэний хатаамал сүү үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Зөвлөгөөний үеэр Говь-Алтай аймгийнхан “Төхөм Тунгалагийн хүрэн” үүлдэр, Завхан аймгийнхан “Завхан Хүнгүй” хэвшлийн тэмээгээ өсгөн үржүүлж,  Өвөрхангай аймгийнхан “Монголын хоолойн тэмээ”, Ховд аймгийнхан “Дөргөний тэмээ”-гээ омог болгон батлуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнчлэн Өмнөговь аймагт “Ингэн тагш” нэртэй ингэний хоормог, Баянхонгор аймгийн “Их халбаганат” компани ингэний сүүгээр хийсэн тараг, бялуу, зайрмаг зэрэг амттан үйлдвэрлэж байгаагаа танилцуулав.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлий… 8 цагийн өмнө
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохио… 9 цагийн өмнө
С.Батжаргал: Хиймэл оюун ухаанаас болгоомжлох биш боломж болгож ашигла… 11 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн … Өчигдөр
ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ Өчигдөр
АВЛИГЫН ХӨРСИЙГ ОРВОНГООР НЬ ӨӨРЧЛӨХ РЕФОРМЫН ЭХЛЭЛ БОЛ -ӨМЧИЙН ШИНЭТГ… 2026/05/29
УИХ-ын дарга С.Бямбацогт: Инфляцид хамгийн их өртөж байгаа нь бага орл… 2026/05/29
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь ч… 2026/05/29
УИХ-ын дарга С.Бямбацогт:​ Цэцийн нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа ду… 2026/05/28
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байн… 2026/05/28
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа 2026/05/28
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засд… 2026/05/27
Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж б… 2026/05/27
​АТГ: “Соёл” хүүхдийн зусланг Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн г… 2026/05/27
“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 2… 2026/05/27
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр аш… 2026/05/26
ҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам т… 2026/05/26
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ 2026/05/26
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг тү… 2026/05/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2026/05/25