Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Г.Занданшатар: Ард түмнийхээ боломжийг хулгайлдаг авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгайн бусармаг үйлдлүүд алхам тутамдаа илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна

Timesmn@gmail.com
2024/01/18

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өчигдөр өндөрлөлөө. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганыг хааж хэлсэн үгэндээ засаглалын гажуудлыг арилгах, хулгайч, хууль зөрчигчдийг илрүүлэн, шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн хөдөлгөөн идэвхжсэн цаг үед явааг онцлоод, иргэдийг бухимдуулж буй гурван зүйлийн нэг нь шударга бус байдалд хариуцлага тооцох явдал гэдгийг судалгааны дүн харуулсан гэв.

Тэрээр, ард түмнийхээ боломжийг хулгайлдаг авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгайн бусармаг үйлдлүүд алхам тутамдаа илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна гэж ард түмэн бухимдаж байна. Улсын Их Хурлаас байгуулсан Хянан шалгах түр хорооноос “нүүрсний” хулгайн асуудлаар хоёр удаагийн нээлттэй сонсгол явуулж, 412 гэрчийг дуудан оролцуулж, ард түмний мэдэх эрхийг хангасан. Гэм буруутай нь баримтаар нотлогдсон бол парламентын нээлттэй хяналтын сонсголд дуудагдан оролцдог жишиг тогтож, тэр хэрээр ард түмэн төрөөс шударга ёсыг шаардаж, тэр шаардлага нь чуулганы танхимд хууль болон батлагдаж, хулгай луйвар тав алхахгүй баригдах ил тод, хариуцлагатай засаглал бүрдэж байна. Гэвч хариуцлага тооцох асуудал муу байна. Гэм буруутанд хариуцлага тооцох, ял шийтгэл оноох, цагаатгах боломж Улсын Их Хурал, Хянан шалгах түр хороонд байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо уг асуудалд анхаарч, ард түмний шаардлагад хариулт өгөх хэрэгтэй гэсэн юм.


УИХ-ын Хянан шалгах түр хорооноос төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсголд 574  гэрчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэнээс 71.8 хувь нь буюу 412 гэрч сонсголд оролцож тайлбар, мэдээлэл өгчээ. Түр хороо 60 дэд сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэх судалж, гэмт хэргийн шинжтэй асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар 9177 хуудас, 28.96 GB багтаамж бүхий мэдээллийг Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй хүн, хуулийн этгээдэд хариуцлага тооцуулах тухай албан тоотыг цагдаагийн  байгууллагад илгээжээ.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27