Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

”Монголын үндэсний архитектурын дурсгал судлал” номын нээлт боллоо

Timesmn@gmail.com
2024/01/13

Архитектор, дэд профессор Б.Адъяагийн үндэсний дурсгалт уран барилгын талаар”Монголын үндэсний архитектурын дурсгал судлал” номын нээлт боллоо.  

Зохиогч  уг номондоо түүхийн эх сурвалж, археологийн олдвор, эрдэмтэн судлаачдын бүтээл зэрэгт тулгуурлан өөрийн олон жилийн шинжилгээ, судалгаанд үндэслэн Монголын архитектурын үүсэл хөгжил, түүхийн үечлэл, нэр томъёог цэгцтэй  ойлгомжтой болгон улмаар Монголын Үндэсний Архитектурыг онолын түвшинд тодорхойлсон байна. Нүүдэлчдийн гэх тодотголтой эртний уран барилгын дурсгалангууд, инженерийн байгууламжуудыг нүүдэлчид өөрсдийн ахуйн соёл, шашин шүтлэг, зан үйл, хэрэглээндээ тохируулан төлөвлөж, барьж бүтээж байсан төдийгүй эдгээр нь зуун зуун дамжин улам боловсронгуй болж хөгжиж байсныг тодруулан таниулахад энэхүү номын нэгэн зорилго оршиж байгаа юм.


 Мөн анх удаа “Монголын дурсгалт уран барилгын суурь судалгааны төрөлжсөн бүдүүвч”-ийг цэгцлэн боловсруулсан ба энэхүү бүдүүвч /схем/ зураглал нь Монгол Үндэсний архитектурын хөгжил, түүхийг гүнзгийрүүлэн судлахад чиг баримжаа болох, цаашлаад судалгаа шинжилгээний тулгуур үндэслэл болж өгөх чухал ач холбогдолтой юм.

 Энэхүү бүтээлийн эдгээр ач холбогдол, шинэлэг байдлыг үнэлэн Монголын Архитекторуудын эвлэлийн хүсэлтийг хүлээн авч Монголын улсын Соёлын яамнаас уг номыг санхүүжүүлэн хэвлүүлсэн байна. Номын нээлтэд МАЭ-ийн үе үеийн дөрвөн Ерөнхийлөгч, Соёлын дэд сайд асан М.Батбаяр болон бусад албаны хүмүүс, архитектор, уран бүтээлчид оролцлоо.

 Монголын үндэсний архитектурын дурсгал судлал”  номын нээлт

2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрын 14 цагт

 Монголын архитекторуудын эвлэлийн “Архитектор” ордонд боллоо.


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04