Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

ҮСХ-ны дарга Б.Батдаваа: С.Батболд гишүүнтэй би ямарч хамааралгүй

Timesmn@gmail.com
2024/01/10

ҮСХ-ны дарга Б.Батдаваа гэр бүлийн хүний нүүрсний компанитай холбоотойгоор  дараах тайлбар ярилцлагыг өгчээ.

ҮСХ-ны дарга Б.Батдаваа: “Нүүрсний сонсголын үеэр надтай холбоотой ташаа мэдээлэл явсан. Би ямарваа нэгэн нүүрсний компанийн хувьцаа эзэмшдэггүй. Гэр бүлийн хүн маань нүүрсний компанид ажилладаг нь үнэн. Манай эхнэрийн компанийг 1.2 сая тонн нүүрс гаалийн тээвэрлэлтгүй гаргасан байх магадлалтай гэсэн дүгнэлт нь эндүүрэл байж болзошгүй юм. 2020 оноос ковид гарсан. Нүүрс ачсан машин анх хөдөлсөн цэгээс гараад ковидын халдвар дэглэмтэй холбоотойгоор шууд хилээр гарч чадахгүй, хүлээгдэх, машин солигдох гэх мэтээр шууд гарч чадахгүй нөхцөлд байсан байна. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь машин хөдөлсөн буюу хоёрдугаар цэгээс эхлэж тооцоод дөрөвдүгээр цэг буюу шууд хилээр гарах ёстой гэсэн таамаглалыг дэвшүүлж 1.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүйгэр гаргасан юм байна гэх дүгнэлтэд хүргэсэн байж болзошгүй байна. Энэ нь халдвар хамгааллын дэглэмийн үеийн машин солигдож гарах, хүлээгдэхийг тооцож үзээгүй шинжээчийн дүгнэлт байж болзошгүй байна. Одоо үүнийг шалгаж тогтоох газар нь тогтооно биз ээ” гэсэн тайлбарыг өгчээ.

Мөн тэрээр УИХ-ын гишүүн С.Батболд болон Ч.Хүрэлбаатар нартай ямар холбоотой вэ гэх асуултад хариулахдаа: -“С.Батболд гишүүний хувьд би энэ хүнийг танихгүй. Уулзаж байгаагүй. Маш их ташаа мэдээлэл явж байна. Нүүрсний асуудлыг хэнтэй ч хамааралгүй ажлаа хийж байгаа над шиг залуучууд руу чихэх, бурууг тохох гэсэн хандлага гарлаа. УИХ-ын гишүүн С.Батболд, Ч.Хүрэлбаатар гэх мэт маш олон хүнтэй намайг хамааралгүй байхад холбож байна. Би ямар ч холбоо харилцаа, хамааралгүй” гэсэн тайлбарыг өгчээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол 2026/11/20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… 2026/11/20
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09