Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​ Шинжлэх Ухааны Академи, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд уулзаж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Timesmn@gmail.com
2024/01/08

Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич  Д.Рэгдэлийг  Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, гэвш, лхарамба Р.Жавзандорж Батцагаан дуганд нэгдүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хамтын ажиллагааны тухай ярилцлаа. 

Хамба лам Р.Жавзандорж, бурхны шашны мэдлэг ухааныг ард иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох талаар санал санаачилга гарган ажиллаж буйгаа илэрхийлээд  хэрэгжүүлэхийн тулд эрдэмтэн лам, хувраг хийгээд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сард нэг удаа хэлэлцүүлэг хийх, хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, бурхны шашны холбогдолтой нэр томьёог орчин цагийн монгол хэлнээ илүү ойлгомжтой илэрхийлэх нэр томьёоны журамласан толь бичиг гаргах талаар саналаа илэрхийллээ. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хамтран ажиллах саналыг таатай хүлээн авч буйгаа мэдэгдээд, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Философийн хүрээлэнгийн холбогдох салбарууд Гандантэгчэнлин хийдтэй идэвхтэй хамтран ажиллаж байсан түүхэн уламжлалтай бөгөөд цаашид хоёр талын байнгын ажлын хэсэг байгуулан хамтран ажиллах боломжтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Улмаар эрдэм шинжилгээ, соён гэгээрүүлэх, сургалт гэсэн гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болов.  


Уулзалтад Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, доктор (Sc.D.) Ц.Цэрэндорж, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн, Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор М.Батаа нар оролцлоо. 


Эх сурвалж:Шинжлэх ухааны акадeми

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04