Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​Хүүхдийн хорт хавдрын эмийг үнэгүй нийлүүлэх санаачлагад Монгол улсыг сонгожээ

Timesmn@gmail.com
2023/12/22

Монгол Улс Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформд нэгдэн орох эрмэлзлийн захидалд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2023-12-21/ Эрүүл мэндийн яаманд боллоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсад амьдарч буй хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачлагыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргасан юм.
Тус санаачлагын хүрээнд эхний ээлжинд ДЭМБ-ын зургаан бүс бүрээс нэг, нийт зургаан улсыг сонгон авч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ба манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсэд харьяалагдах 37 улс орноос сонгогдсон байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн яам нь “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-ын санаачлагч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай Эрмэлзлэлийн захидалд гарын үсэг зурснаар манай улсад хүүхдэд  түгээмэл тохиолдож буй зургаан төрлийн хорт хавдрын тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтойг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрмэлзлийн захидалд гарын үсэг зурах ёслолын үеэр хэлсэн үгэндээ онцолсон.

Тэрбээр “Манай улсад жилд 100-120 хүүхэд хорт хавдраар оношлогддог таагүй мэдээлэл байна. Тархины хорт хавдартай хүүхдүүдийн тал хувь нь, цусны хорт хавдартай хүүхдүүдийн 70 хувь нь анх оношлогдсоноос хойш тав буюу түүнээс дээш жил амьдарч байгаа нь дэлхийн дунджаас бага байгаа юм. Мөн эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 30 орчим хувь нь эмийн гаж нөлөө болон бусад шалтгааны улмаас бүрэн гүйцэт эмчилгээ хийлгэж чадахгүй байна.
Иймд хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмж тэр дундаа эмийн чанар, хүртээмжийг сайжруулахад ЭМЯ-наас анхаарч хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээ, чанар хяналтыг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, манай улсад зонхилон тохиолдож буй зургаан төрлийн хорт хавдрын эмчилгээ оношилгооны удирдамжийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилсэн. Мөн эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүдийн сургалт зохион байгуулах бэлтгэлийг хангаад байна.
Энэ санаачилгад нэгдсэнээр ЭМЯ-ны харьяа ЭХЭМҮТ-д түшиглэн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай 35 нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй авч хүүхдүүдийн эмчилгээнд зориулах арга хэмжээ авна” гэсэн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэг хамтран ажиллаж, “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачлагын хүрээнд хүүхдэд зонхилон тохиолдож буй зургаан төрлийн хорт хавдрын тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай, ДЭМБ-ын урьдчилан баталгаажуулалтад хамрагдсан буюу эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн чанар, аюулгүй байдлын стандартын өндөр шаардлагыг хангасан эмийг 2027 он хүртэлх хугацаанд үнэ төлбөргүйгээр ханган нийлүүлэх юм.

ДЭМБ-ын бүс бүрээс сонгогдсон зургаан улсад хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх эмийн үнийн санхүүжилтийг АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St. Jude) эмнэлэг бүрэн хариуцна. Эмийн худалдан авалт, түгээлтийн үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн хэлтэс зохион байгуулж, ДЭМБ дээрх бүх үйл ажиллагаанд ерөнхий зохион байгуулагчаар оролцож, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллана гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Соккоро Эскаленте танилцуулсан.
Хатагтай Соккоро Эскаленте мөн “Дэлхий дахинд хорт хавдрын эмийг өвчтэй байгаа хүүхдүүдэд хүргэх нь томоохон сорилт болдог. Учир нь тэдгээр эмийг боловсруулахад ихэвчлэн насанд хүрсэн өвчтөнд зориулдаг тул хүүхдэд зориулсан эмийн хангамж, хүрэлцээ дэлхийд  хомсдолтой байдаг. Монгол Улс энэхүү дэлхийн санаачилгад нэгдэн орохоор сонгосон шалтгаан нь ЭМЯ-ны манлайлал дор Монгол Улс бэлтгэлээ маш сайн хангасан байгаа юм. Тиймээс хүүхдийн хорт хавдрын эмийг нэвтрүүлэхийн тулд эмийн бүртгэл, албан ёсны хэрэглээний заавар гэх мэт олон зүйл шаардлагатайгаас гадна эмч нар хүүхдэд аль болох аюулгүй байдлаар эмчилгээг явуулах боломж бүрдүүлсэн нь сонголтод нөлөөлсөн.  
Дэлхийн хэмжээний судалгаанаас харахад агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хамгийн их  сөргөөр нөлөөлж байгаа. Зөвхөн амьсгалын замын өвчлөл үүсгээд зогсохгүй халдварт бус өвчнийг ч үүсгэдэг. Ялангуяа нүүрсхүчлийн хий зэрэг нь агаарт их хэмжээгээр ялгарч хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн хорт хавдар үүсгэж байна. Монголд ч адил нэлээд олон судалгаагаар агаарт цацагдаж байгаа элементүүд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдгийг тогтоосон. Иймд агаарын бохирдлын талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, түүнээс үүсэх хорт хавдрын өвчлөлийг бууруулах хэрэгтэй байна” хэмээсэн.

Дэлхийд жилд хүүхдийн хавдрын 3000 шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 71.6 хувь нь 0-14 нас, 28.4 хувь нь 15-19 насанд тохиолдож байна. Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 2022 онд хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53,1 хувь нь хөвгүүд, 46,9 хувь нь буюу 67 нь охид байсан.

Хүүхдийн зургаан төрлийн хорт хавдар дэлхийн улс орнуудад зонхилон тохиолддог бөгөөд манай улсад ч мөн ялгаагүй эдгээр төрлийн хавдар тохиолдож байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн халдварын эрт илрүүлэг, эмчилгээ, оношилгооны чадавхийг сайжруулж, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд “Хүүхдийн хорт хавдрын эсрэг глобал санаачилга”-ыг ДЭМБ-аас 2018 онд санаачлан 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 ба түүнээс дээш хувьд хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн.  Монгол Улс энэхүү санаачлагад 2021 оноос нэгдэж хүүхдийн хорт хавдрын оношилгоо, эмчилгээний шинэ техник, технологи нэвтрүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах, орчин нөхцөлийг сайжруулах, эмч мэргэжилтнийг бэлтгэхэд бүх талаар анхааран “Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг эрчимжүүлэх 2021-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө… 2025/06/13
“MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP”-ИЙН ЦАР ХҮРЭЭ ТЭЛЖ БАЙНА 2025/06/13
Монгол малчдын амьдралаас сэдэвлэсэн "Чоно үүр шөнөөр ирдэг" кино “Сид… 2025/06/13
Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, … 2025/06/13
Бан Ги Мун: Уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байна, бидэнд х… 2025/06/13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.06.12/ 2025/06/12
“Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг ү… 2025/06/12
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болн… 2025/06/12
Г.Занданшатарын Засгийн газрын “нас” хэн хэн сайд болохоос хамаарна 2025/06/12
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа 2025/06/10
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсө… 2025/06/10
172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглал… 2025/06/10
АЧАА ДААХ 70-ААД ОНЫХОН 2025/06/09
Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна 2025/06/09
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу? 2025/06/09
MGL-1 Fighting Championship #22 - “Khangarid Cup” тэмцээнд олон улсын … 2025/06/06
“Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэж … 2025/06/05
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбу… 2025/06/04
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/03