Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Г.Занданшатар: Өвөлжилт хүндэрсэн тул УИХ-ын гишүүд, сайд нар гарц шийдэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна

Timesmn@gmail.com
2023/12/15

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох үеэр УИХ-ын гишүүдийг орон нутагтаа ажиллаж, малчдын өвөлжилтийн байдалтай танилцахыг анхаарууллаа.

Тэрбээр,  Гадаа -26 градус хүйтэн байна. Цаг агаар эрс хүйтэрлээ. Саяхан болсон цасан шуурга, цочир хүйтрэлийн улмаас малчид амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Ийм учраас энэ амралтын өдрүүдээр гишүүд орон нутагтаа ажиллаж, малчдын өвөлжилтийн байдалтай танилцан, тулгарч буй асуудлыг анхаарах шаардлагатай байна. Цөөнгүй гишүүн өнөөдөр чөлөө авч хөдөө явсныг зориуд тэмдэглэж байна. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар  өвөлжилт хүндрээд байгаа Завхан аймгийг зорьсон. Сүхбаатар аймгаас сонгогдсон гишүүд өвөлжилтийн нөхцөл болон түлш, шатахуун, эрчим хүчний хангамжийн асуудлыг судлахаар явсан. Орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь судлаад, ирэх долоо хоногт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон бусад сайдуудтай анхаарах асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцэнэ. УИХ-ын гишүүд, сайд нар гарц шийдэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27