Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

7327 сурагч экологийн сургалт, эсээ бичлэг, гар зургийн уралдаанд хамрагдлаа

Timesmn@gmail.com
2023/11/03

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба хамтран дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулиудын дунд “ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ-2023” арга хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 25-наас 2023 оны 10 дугаар сарын 25-ныг хүртэл нэг сарын хугацаатай амжилттай зохион байгууллаа. Сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, эх дэлхийгээ хайрлах, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой энэхүү арга хэмжээний шагнал гардуулах ёслол өнөөдөр /2023.11.03/ болов.

“ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ-2023”-т дүүргийн 13 сургууль оролцсон бөгөөд нийт 7327 сурагч экологийн сургалт, эсээ бичлэг, гар зургийн уралдаанд хамрагдлаа. Үүнээс
-Ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль 87 оноогоор I байр
-Ерөнхий боловсролын 47 дугаар сургууль 81 оноогоор II байр
-Ерөнхий боловсролын 38 дугаар сургууль 70 оноогоор III байрт шалгарсан. Мөн “Монгени”, “Сэтгэмж” цогцолбор сургууль идэвх санаачилгатай оролцов.

Баянгол дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа “Наад зах нь хог хаяхгүй байх, зүлэг гишгэхгүй байхаас эхлээд байгаль дэлхийгээ хайрлах хүмүүжил хүүхдүүдэд төлөвшихөд нөлөөлөх ач холбогдолтой. Тиймээс ч бидний хийж хэрэгжүүлж, зорьж байгаа бүх ажил хүүхдийн төлөө, боловсролын төлөө байдаг гэдгийг тодотгомоор байна. Та бүхний хийж байгаа бүхэн ч хүүхдийн төлөө байж, хүүхэд бүр ирээдүйд эх орондоо хэрэгтэй иргэн болж төлөвшөөсэй гэж хүсэж байна. Уралдаанд амжилттай оролцсон сургуулийн удирдлагууд, хамт олон, хүүхдүүддээ талархал илэрхийлье” хэмээн онцолсон.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан “Улсын хэмжээнд Баянгол дүүрэг түүчээлж экологийн боловсрол олгох арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд талархаж байна. Энэ бол үр дүнтэй, ач холбогдолтой, үлгэр дууриалал, жишиг болох ажил юм” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 3 цагийн өмнө
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 5 цагийн өмнө
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 6 цагийн өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 … Өчигдөр
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтг… Өчигдөр
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэр… 2026/06/23
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулн… 2026/06/23
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үй… 2026/06/22
Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа 2026/06/22
УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдрийн байдлаар 300 гаруй аж ахуй нэгж 10… 2026/06/18
УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхи импортлогчдын лоббинд автсан улстөрчи… 2026/06/18
Жасулан Копберген удахгүй Монгол улсад хүрэлцэн ирэх гэж байна 2026/06/18
Шинэ төрлийн залилах гэмт хэрэг... Та болгоомжил! 2026/06/17
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй 2026/06/17
ОХУ-тай хөгжүүлж буй түншлэлийн харилцаанаас БНАСАУ юу хожиж байна вэ? 2026/06/17
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон … 2026/06/16
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт тата… 2026/06/16
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг д… 2026/06/15
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын … 2026/06/15