Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэж байна

Timesmn@gmail.com
2023/10/30

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэн, нийгмийн оролцоог идэвхжүүлэх “Сурагчийн аюулгүй байдал” зөвлөгөөнийг өнөөдөр /2023.10.30/-ны өдөр зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүргийн 210 гаруй ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд оролцлоо.

Хүүхэд хамгааллын тэргүүлэх чиг үүрэгтэй байгууллага болох сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эх асран хамгаалагчдад нөлөөлөх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэн, нийгмийн оролцоог дээшлүүлэх зорилгоор уг зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн алба холбогдох байгууллагуудтай хамтран “Сурагчийн аюулгүй байдал” гарын авлага бэлтгэн сургагч багш нарт гардуулав. Уг сурах бичиг нь хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгохоос гадна багш нарт замын хөдөлгөөний хичээлийг заах гол хэрэглэгдэхүүн болно.

Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг, оролцоо маш чухал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04