Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Жаргалтай гэр бүл” урьдчилан сэргийлэх аян эхэллээ

Timesmn@gmail.com
2023/10/19

Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн алба хамтран “Жаргалтай гэр бүл” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж, нэг сарын хугацаатай аяныг эхлүүлж байна.

Арга хэмжээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Гантулга, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат болон бусад албаны мэргэжилтнүүд, дүүрэг, хороодын ахлагч, хэсгийн байцаагч нар оролцлоо.

Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн эрхийг хангахтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлаар эрх  зүйн орчныг сайжруулж, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.  Энэ цаг үед иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах нь чухал юм” гэв.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, шалган шийдвэрлэх, хохирогчийг хамгаалах, холбон зуучлах үйлчилгээг тасралтгүй зохион байгуулж байгаа ч хөршийн холбоог сайжруулах, энэ талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх нь чухал байгааг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат онцлон хэлсэн юм.

Нийслэлийн хэмжээнд 2023 оны эхний 9 сарын байдлаар хүчирхийллийн улмаас 602 гэмт хэрэг бүртгэгдэж, бүртгэгдсэн нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 41,1 хувь нь согтуугаар үйлдэгдэж байгаа нь ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хохироох байдал түгээмэл байгааг харуулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04