Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Б.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал

Timesmn@gmail.com
2023/12/05

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын Гадаад хэргийн хорооны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байгаа билээ.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүдийг өчигдөр (2023.12.04) БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Луосан Жанцун хүлээн авч уулзав.

БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Луосан Жанцун манай хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын давтамж нэмэгдэж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, эдийн засгийн харилцаа, тэр дундаа Монгол Улстай хийсэн худалдааны хэмжээ 12.2 тэрбум ам.долларт хүрсэн, өнгөрсөн оны 10 дугаар сартай харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарч, 20 тэрбум ам.долларт хүргэх бүрэн боломжтой юм. Бидний зүгээс Монгол Улсын төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж байгаа бөгөөд Цөлжилттэй тэмцэх төвийг хамтран байгуулан ажиллаж байна. Ирэх онд БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 30 жилий ой тохионо. Манай хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудын хэрэгжилтийг хангах, бодит үр дүнд хүргэхэд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааны байнгын механизм чухал үүрэгтэй гэлээ.


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан БХАТИХ-ын Байнгын хорооны дэд даргатай уулзаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төр, засгийн тэргүүн нар 2022, 2023 онд албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцон, ирээдүйн хамтын ажиллагааны хэтийн зорилтоо хамтдаа тодорхойлсон болохыг тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, манай хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгох, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал юм. Парламент хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, шинэ шатанд гаргахад энэхүү айлчлал бодит үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны байнгын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлэх, Байнгын хороод хоорондын уулзалтыг тогтмолжуулах саналтай байна. 2024 онд Монгол Улсын Их Хурал, Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын зөвлөлдөх уулзалтын механизмын 5 дахь удаагийн хурал болно. Энэхүү арга хэмжээ Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, парламент хоорондын байнгын ажиллагаатай хамтарсан механизм байгуулсны 10 жилийн ойн үеэр зохион байгуулагдаж буйгаараа чухал ач холбогдолтой гэлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын санаачилгаар “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн форум”-ыг Монгол Улсад ирэх жил зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулган, уг хуралд БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Луосан Жанцун, Байнгын хорооны гишүүд болон эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр оролцуулахыг хүсэв. Түүнчлэн Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэх, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж байгаад талархалтай байна. БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга Фү Зыин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэр бид боомт, дэд бүтэц, боловсрол, цахим худалдаа, хиймэл оюун ухааны хөгжлийн талаар санал солилцсон. Нэн ялангуяа цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг санал нэгдсэн гэлээ.



Талууд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр талын худалдаа, эдийн засаг болон бусад асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлий… 7 цагийн өмнө
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохио… 8 цагийн өмнө
С.Батжаргал: Хиймэл оюун ухаанаас болгоомжлох биш боломж болгож ашигла… 10 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн … Өчигдөр
ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ Өчигдөр
АВЛИГЫН ХӨРСИЙГ ОРВОНГООР НЬ ӨӨРЧЛӨХ РЕФОРМЫН ЭХЛЭЛ БОЛ -ӨМЧИЙН ШИНЭТГ… 2026/05/29
УИХ-ын дарга С.Бямбацогт: Инфляцид хамгийн их өртөж байгаа нь бага орл… 2026/05/29
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь ч… 2026/05/29
УИХ-ын дарга С.Бямбацогт:​ Цэцийн нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа ду… 2026/05/28
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байн… 2026/05/28
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа 2026/05/28
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засд… 2026/05/27
Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж б… 2026/05/27
​АТГ: “Соёл” хүүхдийн зусланг Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн г… 2026/05/27
“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 2… 2026/05/27
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр аш… 2026/05/26
ҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам т… 2026/05/26
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ 2026/05/26
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг тү… 2026/05/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2026/05/25