Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөлийн аян эхэллээ

Timesmn@gmail.com
2023/11/28

Олон нийтэд эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, хэрэглээг хэвшүүлэх “Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нийгмийн нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Аяны нээлт өнөөдөр /11 сарын 28/ дулааны 3-р цахилгаан станцд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний дэд сайд М. Баярмагнай, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э. Түвшинчулуун, тус аяныг Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн хүрээнд дэмжин ажиллаж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хөгжлийн асуудал хариуцсан дэд дарга Стив Уинкейтс болон салбарын бусад мэргэжилтнүүд, инженер техникийн ажилчид оролцож, мэдээлэл өгсөн байна.

“Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аян иргэн, айл өрх, албан байгууллага, аж үйлдвэр зэрэг хэрэглэгч бүрт эрчим хүч хэмнэх арга, зөв дадал, хэмнэлттэй, ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх замаар эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэгцээг зохицуулах зорилготой юм. Энэхүү нөлөөллийн аяны нээлтэд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК , Диспетчерийн үндэсний төв ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК зэрэг эрчим хүчний салбарын томоохон байгууллагууд оролцож байна.

Өвлийн улиралд манай улсын эрчим хүчний хэрэглээ огцом өсөж, 17-22 цагийн хооронд эрчим хүчний системийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ үед чадлын дутагдалд орох, импортын хэрэглээ нэмэгдэх, улмаар эрчим хүчний хязгаарлалт хийх болзошгүй эрсдэлтэй. Тиймээс иргэн, айл өрх, аж ахуй нэгж, эрчим хүчний хэрэглэгч бүр ТОГ-оо тохируулж, хэмнэлттэй хэрэглээнд нэгдсэнээр эдийн засгийн болон байгаль орчны асар их үр өгөөжтэй.  

“Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аяны хүрээнд хэмнэлт хийх, технологийн шийдэл, эрчим хүч хэмнэх энгийн арга, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаар мэдлэг ойлголтыг тогтмол түгээнэ. Иргэн бүр мэдлэг, ойлголттой болсноор эрчим хүчний нийт хэрэглэгчид хэмнэлттэй, ухаалаг хэрэглээний зөв дадалтай болох ач холбогдолтой юм.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 19 цагийн өмнө
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 20 цагийн өмнө
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25