Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ховор металлын судалгааны төв нээлтээ хийлээ

Timesmn@gmail.com
2023/11/24

Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Солонгос улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны “Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй “Монгол, Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв”-ийн нээлтийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Геологийн судалгаа-шинжилгээний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт зохион байгууллаа.       
 Энэхүү төвийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Засгийн газрын гишүүн, УУХҮЯ-ны сайд Ж.Ганбаатар, сайдын зөвлөх Б.Уянга, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж, Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, МУИС-ийн Геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгч Б.Эрдэнэцогт, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны орлогч сайд И Ху Хёнь, БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Ашигт малтмалын хэлтсийн дарга Жон Дэ Хуань, БНСУ-ын Гадаад харилцааны яамны Эрчим хүч, шинжлэх ухааны гадаад харилцааны газрын дарга Пак Сэ А, БНСУ-ын Солонгосын дэвшилтэт технологийн хүрээлэн (КIAТ)-гийн Үйлдвэрлэлийн технологийн ODA төслийн газрын захирал Им Бён Хёг, БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн (KIGAM)-гийн орлогч захирал Ким Сэ Жүнь зэрэг зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, оролцсон юм.          

 Нээлтийн үеэр БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны орлогч сайд И Ху Хёнь, Монгол улсын Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Геологийн судалгаа-шинжилгээний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Д.Мөнхбаатар, Солонгосын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн (KIGAM)-гийн орлогч захирал Ким Сэ Жүнь нар мэндчилгээ дэвшүүлэн, хоёр улсын хамтарсан ховор металлын төв байгуулах төслийн техник хамтын ажиллагаа, ач холбогдлын талаар онцлон тэмдэглэж үг хэлсэн юм. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх явц, цаашдын төлөвлөгөөний талаар БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн доктор, Төслийн ерөнхий менежер Жонь Ху Сог танилцуулав.         

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр газрын ховор металлын судалгааны хамтарсан төвийг байгуулж, эргэн төлөгдөх нөхцөлгүй хөгжлийн дэмжлэг хэлбэрээр олгогдох санхүүжилтээр орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг суурилуулах, хүний нөөцийг бэлтгэх, баяжуулалтын технологийг боловсронгуй болгох арга аргачлалыг боловсруулах, нутагшуулах, монгол болон солонгосын хувийн хэвшлийн уул уурхайн компаниудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтарсан судалгааны төвийн үйл ажиллагааг цаашид тогтворжуулах чиглэлд тус тус хамтран ажиллана.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй 2026/10/01
ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ 2026/10/01
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭ… 2026/09/30
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/30
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа 2026/09/29