Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Азийн Шинжлэх Ухааны Паркын Холбооны чуулга уулзалтыг Монголд зохион байгуулна

Timesmn@gmail.com
2023/11/22

Азийн Шинжлэх Ухааны Паркын Холбоо (ASPA)-ны 2023 оны 26 дугаар чуулга уулзалт БНТУ-ын Станбул хотноо арваннэгдүгээр сарын 15-нд амжилттай болж өндөрлөлөө.

Уулзалтаар 20 гаруй азийн улс орнуудын 300 гаруй шинжлэх ухааны парк, мэдээллийн технологийн паркийн удирдлагууд цугларч илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүлсэн байна. Монгол Улс Азийн Шинжлэх Ухааны Паркын Холбоо (ASPA)-нд 2012 онд элссэн. Тус холбоо нь жил бүр гишүүн байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Арга хэмжээ нь чуулга уулзалт, хурал, захирлуудын уулзалт, үзэсгэлэн, бизнес уулзалт, шагнал гардуулах ёслол гэсэн 5 чиглэлийн хүрээнд зохион байгуулагддаг.

Энэ жил манай улсаас БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа, БШУЯ-ны Шинжлэх ухааны паркийн гүйцэтгэх захирал, доктор Б.Амарсанаа, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Д.Одгэрэл нар болон салбарын төлөөлөл бүхий нийт 12 хүн БНТУ улсыг зорин тус чуулга уулзалтад оролцов.

Энэ удаагийн чуулга уулзалт торгоны зам дагуух улс орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, өрнүүлэх уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд шинжлэх ухааны паркууд хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, санхүүжилтийг олон нийтээс болон төрийн зүгээс хэрхэн шийдэх, түүнийгээ хэрхэн үр дүнтэй зарцуулах, гарааны компаниудыг яаж дэмжих талаар туршлага солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын саналууд зэргийг ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо гэж оролцогчид дүгнэв.

Түүнчлэн ирэх жил тус чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг манай улсын баг бүрэлдэхүүн албан ёсоор хүлээн авч улс орноо сурталчилж, танилцуулгаа амжилттай хүргэлээ. Ирэх жилийн ASPA 27 чуулга уулзалт Монгол улсад найм дугаар сард зохион байгуулагдахаар товлогдлоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 9 цагийн өмнө
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 10 цагийн өмнө
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25