Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна

Timesmn@gmail.com
2023/04/13

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс чанамлын “Еден” ХХК-д ажиллалаа.

Тус компани 80 гаруй ажилтантай. 20 орчим төрлийн жимсний чанамал, өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэн 5,000 гаруй худалдааны цэгээр дамжуулан борлуулдаг. Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд аймагт 300 гаруй бэлтгэн нийлүүлэгчтэй.

Үйлдвэр нь хоногт 20,000-25,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ирэх зургаадугаар сард шинэ шугам ашиглалтад оруулж үйлдвэрлэлээ өргөтгөх юм байна.

Цаашид жимс, ногоо боловсруулах шинэ үйлдвэр, 648 мв.кв талбай бүхий гүн хөлдөөх, 837 м.кв талбайтай бэлэн бүтээгдэхүүний агуулах барьж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс тариалах жишиг аж ахуй байгуулахаар төлөвлөжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд урт хугацаатай, хүү багатай зээл олгож, гаалийн албан татвар болон НӨАТ-ын чөлөөлөлт, хөнгөлөлт үзүүлж байгаа нь үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах, хүчин чадлаа нэмэх том боломж, дэмжлэг гэдгийг “Еден” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Хүрэлбаатар хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Cheese Republic Mongolia” ХХК-д ажиллаж бяслаг үйлдвэрлэгчидтэй уулзлаа.

Энэ үеэр “Монголын мэргэшсэн бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн аж ахуйн нэгжүүд болон иргэд бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Монголчууд дотооддоо 150-160 тонн бяслаг үйлдвэрлэж, импортоор  3,000 тн бяслаг авдаг гэсэн судалгаа байдаг.

Бяслаг үйлдэрлэгчид юуны өмнө үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүний чанарын шаардлагыг олон улсын түвшинд хүргэх, өрсөлдөх чадвараа сайжруулахыг зорьж байна.

Энэ чиглэлээр төр, засгаас санхүү, хөрөнгө оруулалт, татвар гээд бүх талын дэмжлэг үзүүлбэл ойрын жилүүдэд Монголын гэсэн өвөрмөц онцлогтой бяслагаар дотоодын хэрэгцээгээ хангаж, улмаар экспортод гаргах бүрэн боломжтойг “Монголын мэргэшсэн бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Я.Энхээ хэлэв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд арилжааны 10 банк жилийн 3-5 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт  нэг их наяд төгрөг хүртэл төгрөгийн зээл олгохоор аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг нь хүлээн авч судалж байна.

Барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сан зээлийнх нь 60 хүртэл хувьд баталгаа гаргах юм.

Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөөд байна.

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлсөн.

Үүнд нэмүү өртөг шингэсэн нэхмэл, арьс шир, ноос, ноолуур, сүлжмэл, оёмол, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, ундаа, давс, мах, хиам, хүнсний ногоо, гурил, талх, нарийн боов, ургамлын тос, сав, баглаа, боодол, хаяг шошго, тавилга, модон эдлэл үйлдвэрлэх, боловсруулах болон шувуу, зөгийн аж ахуйн тоног төхөөрөмжүүд багтаж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 7 цагийн өмнө
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 9 цагийн өмнө
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 10 цагийн өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 … Өчигдөр
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтг… Өчигдөр
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэр… 2026/06/23
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулн… 2026/06/23
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үй… 2026/06/22
Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа 2026/06/22
УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдрийн байдлаар 300 гаруй аж ахуй нэгж 10… 2026/06/18
УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхи импортлогчдын лоббинд автсан улстөрчи… 2026/06/18
Жасулан Копберген удахгүй Монгол улсад хүрэлцэн ирэх гэж байна 2026/06/18
Шинэ төрлийн залилах гэмт хэрэг... Та болгоомжил! 2026/06/17
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй 2026/06/17
ОХУ-тай хөгжүүлж буй түншлэлийн харилцаанаас БНАСАУ юу хожиж байна вэ? 2026/06/17
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон … 2026/06/16
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт тата… 2026/06/16
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг д… 2026/06/15
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын … 2026/06/15