Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун хилд үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа

Timesmn@gmail.com
2023/03/21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун хилд үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын баатар Д.Намнангийн нэрэмжит хилийн цэргийн 0165 дугаар ангийн алба хаагчидтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд ангийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох ангийн үйл ажиллагааг танилцууллаа.

Ангийн бие бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч эх орны баруун хязгаарыг сахин хамгаалж буй хилийн цэргийн 0165 дугаар ангийн хилчин дайчид болон тэдний гэр бүлийнхэнд Монгол төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Төр, засгаас хил хамгаалах байгууллагын үүрэг гүйцэтгэх чадавх, боомтын хүчин чадал нэмэгдүүлэх талаар ихээхэн анхаарч байгаа бөгөөд “Цагааннуур” боомтын чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгохоор шийдвэрлэж, цаашид Даянгийн боомттой авто замаар холбохоор төлөвлөж байгааг дурдав.

Баян-Өлгий аймаг дахь Цагааннуур, Даян, Өлгий боомтууд нь Монгол-Орос, Монгол-Хятад, Монгол-Казакстан улсын эдийн засгийн холбоос, ард түмнүүдийн харилцааны гүүр болж байдаг улсын хил хамгаалалтын чухал хэсгүүд гэдгийг онцоллоо.

Тиймээс Монгол Улсын баруун хилийн халдашгүй дархан байдлыг найдвартай хамгаалахын зэрэгцээ хилийн боомтуудын аюулгүй байдлыг хангах, шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг нягт нямбай, түргэн шуурхай, соёлтой явуулахад анхаарч ажиллахыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч үүрэг болгов.

Цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн болон гадаад хэлний ур чадвараа байнга дээшлүүлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо дархан хилийг хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж буй хилчин дайчид болон ажил, амьдралын бат бэх ар тал болсон гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хилийн цэргийн 0165 дугаар ангид ажиллах үеэрээ тус ангид машин, техник гардуулах ёслолд оролцлоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ? 8 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол 2026/11/20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… 2026/11/20
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09