Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Timesmn@gmail.com
2023/03/21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Өлгий суманд хүрэлцэн ирэхэд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар угтлаа.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Өлгий хотын М.Икей баатрын талбайд хүрэлцэн ирэхэд Баян-Өлгий аймгийн цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж угтав.

Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ЦОЛЫГ:
  • Хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ардчилсан чөлөөт хэвлэлийг хөдөө орон нутагт хөгжүүлж, дэлхийн сонгодог бүтээлүүд болон монгол ардын аман зохиол, үргэлжилсэн үг, яруу найраг, орчин цагийн нэрт зохиолчдын бүтээлийг казах хэлнээ орчуулан олны хүртээл болгосон, Монгол Улсын хууль тогтоомжуудыг казах хэлнээ хөрвүүлж, казах түмэнд эрх зүйн боловсрол олгоход идэвх санаачилгатай ажиллаж хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарт оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн, Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат, хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарын ахмад ажилтан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Рахмет овогтой Шынайд хүртээв.
  • ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:


    • Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Базар овогтой Хурметбай,
    • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Сагдолдан овогтой Хазиза,
    ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛЫГ:
    • “Рысжан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн санхүү эрхэлсэн захирал асан Нури овогтой Хажербер,
    • “Цагааннуур” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Мөнгөл овогтой Жампейс,
    ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛЫГ:
    • Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын малчин, Улсын аварга малчин Сирахбай овогтой Сыдаг,
    ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛЫГ:
    • “Астма” клиник эмнэлгийн зөвлөх эмч Шарив овогтой Хуатхан нарт тус тус хүртээв.
    ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
    • Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын шуурхай үйлчилгээний монтёр Хурмангали овогтой Силамхан,
    ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
    • Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын ахмад ажилтан, бэлтгэл хошууч Даут овогтой Айбек,
    АЛТАН ГАДАС ОДОНГООР:
    • Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн эх баригч эмч Байхас овогтой Гүлжамиш,
    • Баян-Өлгий аймгийн Бугат сумын ахмад тээвэрчин Бахат овогтой Даркен,
    • Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын “Сар бөрөг” хоршооны тариаланч Жылхыбай овогтой Хуаныш,
    • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Айдар овогтой Биржан,
    • “Монгол шуудан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Баян-Өлгий аймгийн салбарын шууданч Хажым овогтой Батуухан,
    ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
    • “Ай-Хой” спорт хувцасны брэндийг үүсгэн байгуулагч Хавден овогтой Марияш,
    • Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, архивын тасгийн дарга Сансызбай овогтой Нурлан,
    • Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын багш, дасгалжуулагч Асхар овогтой Нурлан нарыг тус тус шагналаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04