Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​ ЦЕГ-ын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл”-ийн анхдугаар уулзалт болжээ

Timesmn@gmail.com
2023/11/16

Энэ сарын 15-нд буюу өнгөрөгч лхагва гарагт Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл”-ийн анхдугаар уулзалт болжээ. Энэхүү уулзалтыг цагдаа, дотоодын цэргийн судалгааны төвөөс санаачлан зохион байгуулсан байна.

Уулзалтад Цагдаагийн Ерөнхий Газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнгөншагай, Цагдаа, дотоодын цэргийн судалгааны төвийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог болон Монгол Улсын Шинжлэх ухааны академич Б.Авид, Н.Бэгз, Ш.Дэмбэрэл анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Баатархүү, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар, хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэллхам, биологийн ухааны доктор, дэд профессор Д.Гантулга, хууль зүйн доктор, дэд профессор М.Эрдэнэбаяр, техникийн ухааны доктор, профессор Я.Дашдорж, техникийн ухааны доктор М.Ариунболд нарын салбар шинжлэх ухааны нэр хүндтэй академич, эрдэмтэн, судлаач нар оролцжээ.

Уулзалтаар эрдэмтэн, судлаачид цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд  эрдэм шинжилгээ, судалгааны үндэслэл бүхий санал, зөвлөмж гаргаж, үр дүнг дээшлүүлэх, орчин цагийн хууль сахиулах байгууллагыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН БҮСЭД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА 17 цагийн өмнө
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шил… 20 цагийн өмнө
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07