Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Шинэ сэргэлтийн бодлого - анхан шат 2023” зөвлөгөөн үргэлжилж байна

Timesmn@gmail.com
2023/06/09

Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон "Шинэ сэргэлтийн бодлого-анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт анх удаа болж байна. Зөвлөлдөх уулзалтад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Алсын хараа 2050 – Урт хугацааны хөгжлийн бодлого дахь Засаглал сайжруулах зорилгыг хэрхэн биелүүлж байгаа талаар мэдээллээ. Тус зорилгод Ухаалаг засаглал, Ухаалаг бүтэц, Цахим Монгол, Чадварлаг ёс зүйтэй төрийн алба, Хүний эрхийг дээдэлсэн нийгэм, Авлигагүй засаглал зэрэг 5 зорилт дэвшүүлсэн байдаг.
УХААЛАГ ЗАСАГЛАЛЫН хүрээнд яг одоо улс төрийн тогтолцооны багц шинэчлэлийг хийж байна. ҮХӨ-ийг баталж, түүнийг дагасан хуулиудад өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Эрх мэдлийн төвлөрөлийг бууруулж, бодлогын парламент болох эхлэлийг тавьлаа гэдгийг ЗГХЭГ-ын дарга мэдэгдэв. Тэгвэл УХААЛАГ БҮТЦИЙН хүрээнд төр бизнесийнхэнтэй өрсөлддөг бус дэмждэг байх бодлогыг баримталж байна. Шаардлагагүй ажил үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлж, ТӨК-иудын шинэчлэлийг хийж эхэлжээ. Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэлийг хийж, үүний үр дүнд иргэд чанартай үйлчилгээ авч, төрийн албан хаагчид сэтгэл ханамжтай ажиллахад чиглэгдэх юм. ЦАХИМ МОНГОЛ зорилтын хүрээнд E-Mongolia системээр төрийн 82 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Удахгүй “Цахим аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгийг тодотголоо. Орон нутагт тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэн төрийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдралын чанар, хэв маягийг өөрчлөх зорилготой уг зорилтод бүх шатны Засаг дарга нар идэвхтэй оролцох шаардлагатайг онцлов. ЧАДВАРЛАГ, ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА зорилгын хүрээнд орон нутагт ажиллаж байгаа Төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20-100% нэмэхээр болсон. Ингэж байж чанартай үйлчилгээ, ёс зүйг шаардах боломжтой юм. Нөгөө талд улс төрд нөлөө бүхий хүний хамаарал бүхий этгээд төрийн албаны удирдах албан тушаад эрхлэхгүй бх, аливаа сан, тендерт оролцохгүй байх зэрэг хуулийн заалтуудыг тусгахаар ажиллаж байгааг мэдэгдлээ. ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН НИЙГЭМ зорилтын хүрээнд Хүний эрхийг хангах Үндэсний хороог байгуулж, хүний эрхийг хангах 2023-2027 оны төлөвлөгөөг баталжээ. Анх удаа Хүний эрхийн үндэсний индексийг боловсруулж байгааг зарлалаа.

АВЛИГАГҮЙ ЗАСАГЛАЛЫН хүрээнд ЗГ-аас 5Ш хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Шүүр ажиллагаа гэхэд төрийн албан дахь хууль бус томилгооны эсрэг ажиллаж одоогоор 1421 мэдэгдэл хүргүүлж, 481 хүнийг ажлаас чөлөөлж, 27 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ аваад байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04