Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Д.Амарбаясгалан: Төр татгалзаж болох ажил үйлчилгээнүүдээс татгалзаж эхэлнэ

Timesmn@gmail.com
2023/05/25

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрийн өмчит компаниудын сэргэлт сэдвийн дор Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг 37 компанийн удирдах албан тушаалтнууд, инженер техникийн 400 гаруй ажилтны чуулган эхэллээ.

Өнгөрсөн оноос эхлэн Эрдэнэс Монгол ХХК-ийн дүрмийн шинэчлэл хийж, засаглалыг сайжруулах чиглэлээр ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулсан. Энэ хүрээнд тус компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах боломж нээгджээ. Цаашид тус компанид бий болсон засаглалын сайн жишгийг бусад төрийн өмчит компаниудад бий болгох чиглэлээр Засгийн газраас ажиллаж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ Төр бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй байж, шаардлагагүй ажил үйлчилгээг төр хийхгүй байх зарчмыг баримталж эхэлсэн талаар дурдлаа. Мөн төрийн өмчит компаниудын үр ашгийг харгалзан үзэх шаардлагатай болсон талаар онцлов. Тухайлбал “Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажлын үнэлгээ оновчгүй байна. Оноог хэрхэн тооцох аргачлал нь тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит этгээдүүдийн үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байсан ч өндөр дүнгээр үнэлэгдэж ирсэн” хэмээн онцоллоо.

Эрдэнэс Монгол ХХК-ийн нэгдэл нь 81 хайгуул, ашиглалтын лиценз эзэмшдэг. Нэгдлийн компаниуд “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлогын баримт бичиг болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан 2022 оны төлөвлөгөөт арга хэмжээнүүдээ хэрэгжүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04