Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Д.Тогтохсүрэн: Авлигын хэргээр шийтгүүлсэн иргэдэд өршөөл үзүүлэхгүй

Timesmn@gmail.com
2022/12/12

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Хурлаар цаг үеийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэл сонссон байна. Мөн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүйн байнгын хорооны даргын мэдээллийг сонсчээ. Тодруулбал Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, УИХ-д өргөн барих бөгөөд энэ долоо хоногт УИХ хэлэлцэх эсэхийг нь шийдэх юм байна. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд байгаа ялыг чангатгахтай холбоотой асуудал. Үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой асуудлыг мөн авч үзэх аж.

Мөн МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ цаашид байгалийн баялгийн төрийн өмчийн менежментийг сайжруулахтай холбоотой зүйл бий. Нэг удаа ийм зүйл боллоо гээд орхих биш цаашид тухайн асуудал гарахгүй байх эрх зүйн үндсийг бий болгох нь чухал байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн өмчийн компаниудын тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай гэсэн гурван хуулийг энэ долоо хоногт УИХ хэлэлцэж, ирэх долоо хоногт батална. Ингэж байгалийн баялгийн менежментийн асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаад гэрээ хийдэг байдал манай улсад 10 гаруй жил үргэлжилсэн. Ерөнхий сайдаас санал тавьсны дагуу эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Уг асуудлыг хуулиар Засгийн газар, УИХ шийддэг байдал руу орох хэрэгтэй. Энэ төрлийн эрх зүйн орчныг бий болгоно" гэдгийг нэмж хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04